card

Мэдээ, мэдээлэл

Эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т нэгдэв

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т нэгдэв

Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчид 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжин дахь байгууллагынхаа ногоон байгууламжид мод тарилаа. 

Дэлгэрэнгүй
Ажлын байрны шаардлага, шалгуур хангаагүй албан тушаалтныг чөлөөлжээ

Ажлын байрны шаардлага, шалгуур хангаагүй албан тушаалтныг чөлөөлжээ

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын дарга Д нь ашиг сонирхлын зөрчилтэй” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн шалгав. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ард иргэд болон онцгой байдлын бие бүрэлдэхүүнд нэг өдрийн цалингаа хандивлаж, түлэгдэж гэмтсэн Б.Чинтэнгис хүүгийн эмчилгээнд зориулж сэтгэлийн өглөг өглөө

Авлигатай тэмцэх газрын нийт ажилтан, албан хаагчид ой, хээрийн түймэрт өртөж хохирсон Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ард олонд сэтгэлийн дэм өгөх, эд материалын тусламж үзүүлэх, түймрийн голомтод ажиллаж байгаа нутгийн иргэд, онцгой албаны бие бүрэлдэхүүнд туслах зорилгоор нэг өдрийн цалингаа хандивлалаа. 

Дэлгэрэнгүй
Хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв

Хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-д холбогдох хяналт шалгалтын ажлыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу явууллаа. 

Дэлгэрэнгүй
Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна

Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Гадаад мэдээний тойм

Гадаад мэдээний тойм

Канадын Ерөнхий сайдын туслах асны үйлдсэн хээл хахууль, залилангийн хэргийг шүүж байна 

Канад. Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг Эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байна. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 11 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Булган аймагт ажиллаж байна. Тус аймаг авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан юм.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ

Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах явцад илэрсэн нийтлэг зөрчил дутагдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус дүүргийн Засаг дарга, ИТХ-ын Ажлын албанд Зөвлөмж хүргүүлсэн юм.

Дэлгэрэнгүй