card

Мэдээ, мэдээлэл

Гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авав

Гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 21 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Дэлгэрэнгүй
Гадаад мэдээ: Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани авлигын эсрэг сэрэмжлүүлэв

Гадаад мэдээ: Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани авлигын эсрэг сэрэмжлүүлэв

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Тегеранд болсон авлигын эсрэг үйл ажиллагааны үеэр телевизэд өгсөн ярилцлагадаа “Ширээн доогуур өгч, авалцдаг мөнгөө одоо ил дээгүүр нь өгдөг болжээ. Үүнийг устгахыг уриалж байна” гэжээ. 

Дэлгэрэнгүй
Оюутнууд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэтгэлцэв

Оюутнууд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэтгэлцэв

Авлигатай тэмцэх газраас “Хөгжлийн мэтгэлцээн” клубтэй хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хоёр дахь жилдээ парламентын мэтгэлцээнийг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Зарим албан тушаалтнууд ХАСХОМ гаргахгүй 

Зарим албан тушаалтнууд ХАСХОМ гаргахгүй 

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг журмын 5 дугаар хавсралт болох “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн батлав.

Дэлгэрэнгүй
Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөхөөс 0.05 пунктээр нэмэгдэв

Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөхөөс 0.05 пунктээр нэмэгдэв

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” нь Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг юм. 

Дэлгэрэнгүй
Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээний дүнг танилцуулав

Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээний дүнг танилцуулав

Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Уг үнэлгээний дүнг олон нийтэд танилцууллаа. 

Дэлгэрэнгүй
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 349 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 349 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газар нь нийтийн албанд шинээр томилогдох болон албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгадаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 349 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянаж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцэв

Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн асуудлаар хэлэлцэв

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн II, Y бүлгийн хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлан судлаачдын багийн өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, 2015 оны өөрийн үнэлгээг хийхэд анхаарах асуудлуудын талаар төрийн болон төрийн бус 18 байгууллагын төлөөллийг хамруулсан уулзалтыг Авлигатай тэмцэх газар НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2014 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 12 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Дэлгэрэнгүй
“Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга”-ыг шалгаруулав

“Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга”-ыг шалгаруулав

Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг уламжлал ёсоор зохион байгуулсан билээ.

Дэлгэрэнгүй