card

Гадаад мэдээ

Дэлхийн авлигын хэмжүүр судалгаа - Европын холбоо: албан тушаалын байдлаа урвуулан ашиглах явдал хяналтгүй байгаад олон нийт сэтгэл зовниж байна

Дэлхийн авлигын хэмжүүр судалгаа - Европын холбоо: албан тушаалын байдлаа урвуулан ашиглах явдал хяналтгүй байгаад олон нийт сэтгэл зовниж байна

Европын Холбооны улс орнуудыг баян чинээлэг, тогтвортой, ардчилсан гэгддэг улсууд юм. Гэвч бүс нутгийн тэгш бус байдал, авлигатай холбоотой хууль дээдлэх ёс алдагдсан зэргээс үүдэлтэйгээр энэхүү цэвэрхэн нэр хүнд үгүй болж байна. Транспарэнси интернэшл байгууллагаас гаргасан Дэлхийн авлигын хэмжүүр-Европын холбоо 2021 оны судалгаа нь Европын холбоон дахь авлигын талаарх хүмүүсийн үзэл бодол, туршлагын талаархи хамгийн том бөгөөд нарийвчилсан судалгаа юм.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг бодлогод нэмэр болох ёс суртахууны сэтгэл зүйн сургамжууд

Авлигын эсрэг бодлогод нэмэр болох ёс суртахууны сэтгэл зүйн сургамжууд

Хүлээж буй төлөөс нь хүртэж болох үр ашгаас давсан тохиолдолд эрсдэл бүхий хүмүүс авлигатай холбоотой үйл ажиллагаанд оролцохоос татгалздаг зүй тогтлын дагуу ихэнх улс орнууд ялын хэмжээ болон ял авах магадлалыг өсгөх бодлогоор төрийн албан дахь авлигатай тэмцэхийг хичээдэг. Энэ хандлага нь мэдээжийн хэрэг тодорхой үр дүнд хүрдэг боловч хангалттай биш бөгөөд авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтнуудыг “ухаалаг тоглогч” гэж үзэх үзэл дээр зөвхөн үндэслэсэн авлигатай тэмцэх стратеги бүрэн үр дүнтэй байх магадлал багатай юм. Учир нь хүн төрөлхтөн бол зөвхөн ухаалаг төдийгүй, бас ёс суртахуунтай амьтан. Энэ блог дээр нэгэнт ярьсанчлан (эндээс болон эндээс үзнэ үү) авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтны шийдвэр гаргах үйл явцад түүний хүлээж буй (материаллаг) төлөөс хийгээд үр ашгийн тооцооноос гадна, түүний ёс суртахууны үнэлэмж, өөрийн төсөөлөл (self-image) нь мөн нөлөөлдөг.

Дэлгэрэнгүй
Эмзэг улсууд дахь авлига: Авлигын төсөөллийн индексийн илэрхийлж чаддаггүй зүйлс

Эмзэг улсууд дахь авлига: Авлигын төсөөллийн индексийн илэрхийлж чаддаггүй зүйлс

Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь улс орнуудын авлигын түвшнийг хэмжих хамгийн чухал хэмжүүр хэвээр байна. Гэсэн хэдий ч энэхүү индексийн арга зүй болон хөгжиж буй орнуудын гадаадын хөрөнгө оруулалт, тусламжийг татах чадварт учруулж буй сөрөг үр дагавар хүчтэй шүүмжлэлд өртөж байна. Энэхүү өгүүлэлд Нигер дэх авлигын талаарх зохиогчийн докторын судалгааны ажлын үзэл санааг илэрхийлсэн болно. Уг өгүүллээр АТИ-ийн өөр нэг дутагдалтай тал болох авлига ихтэй эмзэг улс орнуудын авлигатай хийж буй тэмцлийн талаар юу ч илрүүлж, харуулдаггүй тухай асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа юм. Засаг захиргаа, улс төрийн тогтвортой байдлаа хадгалахад учирдаг сөрөг үр дагавраас шалтгаалан эдгээр улс орнуудын авлигатай тэмцэх хүчин чармайлт буурдаг байна.

Дэлгэрэнгүй
Авлигын нийгмийн сэтгэл зүй

Авлигын нийгмийн сэтгэл зүй

Авлигын шалтгааны талаарх соёлын тайлбарлалаас эхлээд эдийн засгийн загварууд гээд өдий төдий онол бий. Гэхдээ авлигын нийгэм-сэтгэлзүйн шалтгаанд, ялангуяа хувь хүний түвшинд харьцангуй бага анхаарал хандуулж иржээ. Социологич Марина Залозная саяхны нэгэн нийтлэлдээ итгэлтэйгээр хэлсэнчлэн, хэрвээ бид авлигатай үр дүнтэй тэмцэх л гэж буй бол авлигач зан байдлын хувь хүний нийгмийн сэтгэл зүй (the individual social psychology)-д илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хүн яагаад шударга бус үйлдэл хийдэг болох, ялангуяа хувь хүний авлигад өртөх хандлага нь тухайн хүний ёс суртахууны шинж чанар болон хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хэрхэн хамааралтай болохыг судалж үзсэн цөөн тооны боловч өсөн нэмэгдэж буй эмпирик судалгаанууд (өмнө нь энэ блог дээр ярилцсан зарим сэдвийг оруулаад) мэдээж байгаа. Хэдийгээр, бидний ойлгохгүй байгаа зүйл олон бий ч энэхүү судалгаа зарим ойлголтыг бидэнд санал болгож буй юм.

Дэлгэрэнгүй
Хөгжиж буй орнууд дахь авлигын сэтгэлзүйн өртөг

Хөгжиж буй орнууд дахь авлигын сэтгэлзүйн өртөг

Авлига бол эдийн засгийн өсөлтийг удаашруулж, хөгжлийг доройтуулж, тэгш бус байдлыг үүсгэдэг гэмт хэрэг юм. Авлига дэлхийн эдийн засагт жилд ойролцоогоор 2.6 их наяд долларын хохирол учруулдаг бөгөөд ихэвчлэн улс төр болон томоохон корпорацуудын арилжаа наймаатай холбоотой байдаг. Тухайлбал Панама Пэйпэрс нь санхүүгийн өргөн цар хүрээтэй, хүчирхэг нууц салбарыг илчилсэн билээ.

Дэлгэрэнгүй