card

Архив

Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа

Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа

“Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа”-г Монгол улсын Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн судалгааны баг гүйцэтгэв. Тус судалгааны тайланд орсон мэдээлэл, дүгнэлтүүд нь судалгааны багийн байр суурь бөгөөд дээрх мэдээлэл нь Авлигатай тэмцэх газрын байр суурийг илэрхийлээгүй болно.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг НҮБ-ын конвенц

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 55/61 тоот тогтоолд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенциос тусдаа авлигын эсрэг олон улсын бие даасан эрх зүйн баримт бичиг боловсруулах нь чухал байгаа”-г дурдаж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэргэд авлигын эсрэг олон улсын баримт бичгийн төсөл боловсруулах түр хороог байгуулсан байна. Тус түр хороо нь 2002 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 7 удаа хэлэлцэж, зөвшилцөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн төслийн эцсийн найруулгыг боловсруулсан. Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор Конвенцийг баталсан юм.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц

Дэлгэрэнгүй