Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах явцад зарим дүүргийн Засаг даргын Тамгын газрын авто машинуудад чанга яригч, дуут дохио, гэрлэн дохио худалдан авахад төсвөөс мөнгө зарцуулж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн авлигын шинжтэй зөрчлийг илрүүлжээ.
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, хууль тогтоомжуудыг сурталчлах, судалгааны дүн танилцуулах, судалгаа авах зорилгоор нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.
Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг 2014 үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Мал эмнэлэг, үржлийн газарт тусгайлан ажлын хэсэг гаргаж ажиллалаа.
Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дархан-Уул, Орхон аймагт томилолтоор ажиллаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын нийт 800 ажилтан, албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлж, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа.