Ёс зүйтэй төрийн албан хаагч эсэхийг Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан, бусад хуульд заасан олон үнэт зүйлс, зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа үйлдэл тань харуулна. Төрийн албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэрт илрэлээ олдог. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг нийтийн албан тушаалтан Та мартаж болохгүй. “Төрийн захиргааны болон үйлчилгээний хаагчийн ёс зүйн дүрэм” батлагдан хэрэгжих эхэлж буй энэ мөчид энэхүү гарын авлагыг Танд толилуулж байгаа нь нэн завшаатай хэрэг бөгөөд албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээг илүү сайн ойлгох, мэдлэгээ баталгаажуулахад нийтийн албан тушаалтан танд тусална гэдэгт итгэж болно.
Шүгэл үлээгч
Хандив
Ил тод байдал
Авлигын асуудал нь зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтантай харилцахад хувийн хэвшлийн хувьд яригддаг байсан бол өдгөө бизнесийн байгууллагын дотор болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцаанд авлигын эрсдэл үүсдэг болжээ. Аливаа компани, түүний аль нэг ажилтны хууль бус ганцхан үйлдэл тухайн бизнесийг бүхэлд нь эрсдэлд оруулах үр дагавартай учраас тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Авлигын хэлбэрүүд
АТГ-ын харьяалан шалгах гэмт хэрэг
Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөөр юу хийж болох вэ?
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл