Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий Прокурорын шийдвэрээр Авлигатай тэмцэх газрын эрх хэмжээнд эрүү шүүлтийн бүх хэлбэрийг мөрдөн шалгах үүрэг хүлээлгэсэн. 2017-2024 оны хооронд 31 хүнд холбогдох 15 эрүүдэн шүүлтэд хамаарах хэрэг бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ төрлийн 15 хэрэг шүүхээр эцэслэгдэн бүрэн шийдвэрлэгдсэн бөгөөд 8 хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа. 11 хүнд хорих ял оноосон бол 17 хүн хохирогч гэж тогтоогдсон талаар танилцуулав.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 155 дуудлага хүлээн авчээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газраас 21 аймгийн удирдлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлснээр 2025 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг зохих журмын дагуу судалгаанд суурилж зөв төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсч буй шалтгаан нөхцөлийг арилгах бүрэн боломжтой юм.
Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтыг танилцуулж, хувийн хэвшилтэй холбоотой жишээ баримтуудад тулгуурлан хууль таниулж ярилцлаа.
"Авлигын эсрэг эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрх, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ойлголтыг өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллахыг зөвлөв.
Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны мэдээллийг цуглуулж бүрэн дуусгасан бөгөөд одоогоор судалгааны мэдээлэлд шинжилгээ хийх, боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, тус хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, ОБЕГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр болон бусад албан хаагчид оролцов.
Төсөлтэй холбоотой саналаа baasandelger@iaac.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 70110252