Авлигын эсрэг сургалтад 288 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 220 дуудлага хүлээн авчээ.
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст 5 материалыг шилжүүллээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа”, “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд сургалт хийж, сонирхсон асуултад нь хариулт өгч мэдээлэл солилцов.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэн, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгав.
Хэлэлцүүлгээс цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийн төслийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр боллоо.
Малайз Улсын Авлигын эсрэг хороо нь 1967 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны авлигатай тэмцэх чиглэлийн тусгайлсан байгууллагуудын нэг бөгөөд өнөөдөр 2800 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Тус хороо нь 1200 мөрдөгч ажиллаж, жилд дунджаар 500 орчим эрүүгийн хэрэг, 300 гаруй хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байна.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 76.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.