card

Нийтлэл

Н.Ганболд: Хуулийн засаглал гэдэг зүйл л авлигатай тэмцэхэд хамгийн чухал

Н.Ганболд: Хуулийн засаглал гэдэг зүйл л авлигатай тэмцэхэд хамгийн чухал

-За би ярилцлагаа хамгийн түрүүнд хүн болгон мэддэг юм шиг хэрнээ бас тийм ч тодорхой мэддэггүй нэг асуултаар эхэлье гэж бодлоо. Авлига гэж яг юу юм бэ?
Тийм ээ үнэн. Хүмүүс ихэвчилэн авлигыг хээл хахууль гэдэг ухагдахуунтай хольж ойлгодог л доо. Тиймээс ч “авлига өгөх, авах” гэсэн буруу үг хэллэгийг энгийн иргэдээсээ эхлээд улс төрчид хүртэл хэрэглэх нь элбэг байдаг. Авлига гэдэг нь их өргөн ойлголт. Хуулийн тодорхойлолтоороо авлигад “албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэх мэт олон үйлдлийг хамруулж ойлгох ёстой.

-Авлигатай тэмцэх газар энэ авлигатай тэмцэх үүргээ хэр биелүүлж чадаж байна?
Би ажлаа аваад хамгийн түрүүнд нийгэм биднээс асар их зүйл хүлээж байгааг мэдэрсэн. Мэдээж хэрэг, энэ байгууллагыг толгойлж байгаагийн хувьд нийгмийн энэ хүлээлт, шаардлагыг нэн даруй хангах хүсэл эрмэлзэл байлгүй яахав.

Дэлгэрэнгүй