Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэн, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгав.
Хэлэлцүүлгээс цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийн төслийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр боллоо.
“Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй олгох журам”-ыг хянаж, холбогдох саналуудыг тусгуулахаар хүргүүллээ.
Авлигын эсрэг сургалтад нийт 1492 хүнийг хамруулан зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймаг, нийслэлийн цэргийн анги нэгтгэлийн удирдлага, хүний нөөцийн 158 албан тушаалтныг танхимаар болон цахимаар хамруулав.
Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын хорооны шударга байдлын үнэлгээ болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлыг хөндөж ярилаа.
Авлигын эсрэг сургалтад нийт 352 хүнийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Авлигын эсрэг манлайлал”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр удирдан явуулсан бөгөөд салбарын нөхцөл байдлын судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэт инвест” хөрөнгө оруулалтын санд цэнхэр тасалбарын нэгж эрхтэй 8000 гишүүний бүртгэл болон холбогдох баримт бичгийг судалж, сангийн үлдэгдлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.
Сургалтыг “Авлига, авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл”, “Шударга ёс” сэдвээр шударга ёсны судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.