card

Мэдээ, мэдээлэл

Автотээврийн үндэсний төвтэй холбогдох гомдлыг шалгав

Автотээврийн үндэсний төвтэй холбогдох гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Номгон Санчир” ХХК-тай хамтарч “Олон улсын аюулгүй жолоодлого” сургалтыг зохион байгуулж хууль зөрчиж байна” гэх гомдлын дагуу холбогдох хяналт, шалгалтыг явууллаа. 

Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв

Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явууллаа. 

Дэлгэрэнгүй
Гадаад мэдээний тойм

Гадаад мэдээний тойм

Хятадын экс-даргын туслахын авлигын хэрэг прокурорт шилжжээ 

БНХАУ. Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуагийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Авлигатай тэмцэх газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр ажиллав. 

Дэлгэрэнгүй
Засгийн газрын тогтоол зөрчсөн шийдвэр, журмыг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлэв

Засгийн газрын тогтоол зөрчсөн шийдвэр, журмыг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлэв

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын удаа дараагийн захирамжаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг малчдын зөвлөгөөн зохион байгуулах, баяр тэмдэглэх, малчдын шагнал, урилга ,өргөмжлөл, нутгийн зөвлөлийн уулзалт,  утасны нэгжийн  үнэ, тэмцээний дэмжлэг  гэх мэт арга хэмжээнүүдэд зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн  хөрөнгийг  бүрдүүлэх,  зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.5. “Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” гэснийг зөрчсөн байна.

Дэлгэрэнгүй
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрт бүртгэж байна

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрт бүртгэж байна

Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөр боловсрууллаа.

Дэлгэрэнгүй
Зөрчил гаргасан албан тушаалтанд арга хэмжээ авсан байна

Зөрчил гаргасан албан тушаалтанд арга хэмжээ авсан байна

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг хянан шалгахад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга С.Пүрэвхүү, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сургуулийн захирал Д.Энхжаргал нар нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил илэрснийг холбогдох байгууллагын удирдлагад нь мэдэгдсэнээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан байна.

Дэлгэрэнгүй
Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв

Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид зааснаар Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг.  

Дэлгэрэнгүй
Мэдэгдлийн хариу

Мэдэгдлийн хариу

www.trends.mn цахим хуудасны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Миний цагдаа миний эрхийг зөрчихгүй ажиллаж байна уу?” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд АТГ-ын  үйл ажиллагаатай холбоотой бодит  бус, үндэслэлгүй тоо баримтыг ашигласанд залруулга хийлгэхээр албан ёсны мэдэгдлийг www.trends.mn цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнийн өөрийн болон тус сайтын contact@trends.mn цахим шуудангаар хүргүүлсэн.

Дэлгэрэнгүй
Дорноговь аймгийн засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилт хангаж ажиллахыг мэдэгдэв.

Дорноговь аймгийн засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилт хангаж ажиллахыг мэдэгдэв.

 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажиллаа.

Дэлгэрэнгүй