card

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх

Сонгуулийн санхүүжилт: Тулгамдсан асуудал ба шийдэл

Сонгуулийн санхүүжилт: Тулгамдсан асуудал ба шийдэл

Авлигатай тэмцэх газар, Сонгогчдын боловсрол төв хамтран Сонгуулийн санхүүжилт: Тулгамдсан асуудал ба шийдэл судалгааны тайланг боловсруулан Танд хүргэж байна. Сонгуулийн санхүүжилтээр дамжсан авлигын асуудал улс орны түвшинд анхаарал татсан сэдэв болоод байна. Дотоодын олон тооны баримт бичгүүдэд сонгуулийн санхүүжилтээр дамжсан авлигын үзүүлэлтүүд өссөн дүнтэй гарч байгаа, түүнчлэн сонгуулийн санхүүжилттэй холбоотой гарах зөрчлүүд нэмэгдээд байгаа нь энэ талаарх зохицуулалт хангалттай бус байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй
Автотээврийн үндэсний төвтэй холбогдох гомдлыг шалгав

Автотээврийн үндэсний төвтэй холбогдох гомдлыг шалгав

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Номгон Санчир” ХХК-тай хамтарч “Олон улсын аюулгүй жолоодлого” сургалтыг зохион байгуулж хууль зөрчиж байна” гэх гомдлын дагуу холбогдох хяналт, шалгалтыг явууллаа. 

Дэлгэрэнгүй
Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Авлигатай тэмцэх газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр ажиллав. 

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээлгэсэн нийтлэг  үүргийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзжээ

Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээлгэсэн нийтлэг үүргийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзжээ

Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд ирүүлсэн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчил ихтэй гэх” иргэний гомдол, мэдээллийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс  дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа.

Дэлгэрэнгүй
Дорноговь аймгийн айраг сумын   ИТХ-ын дарга Б.Туулайхүүд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

Дорноговь аймгийн айраг сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүүд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгахад тус аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид 2014 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажил дүгнэх, урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлсэн нь холбогдох хуульд нийцээгүй байна.      

Дэлгэрэнгүй
Ховд аймгийн ИТХ-ын 2013 оны 129 дүгээр тогтоолоор баталсан журам  холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна

Ховд аймгийн ИТХ-ын 2013 оны 129 дүгээр тогтоолоор баталсан журам холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоол, баталсан журмуудыг хянан үзэхэд дараахь зөрчил илэрсэн байна.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар биелүүлж ажиллажээ

Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар биелүүлж ажиллажээ

Авлигатай тэмцэх газрын өгсөн Зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүлээн авч зөрчлийг арилгах, дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж эхэллээ. 

Дэлгэрэнгүй
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд сахилгын шийтгэл ногдуулжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдож, авлигын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан. 

Дэлгэрэнгүй