card

Мэдээ, мэдээлэл

А.Гантулга, Р.Эрдэнэбүрэн, Н.Мөнхбат, Б.Оюундэлгэр, Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокурорт шилжүүллээ

А.Гантулга, Р.Эрдэнэбүрэн, Н.Мөнхбат, Б.Оюундэлгэр, Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.

Дэлгэрэнгүй
Эрчим хүчний яаманд ажилласан шалгалтын дүнг хэлэлцлээ

Эрчим хүчний яаманд ажилласан шалгалтын дүнг хэлэлцлээ

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан дүнгээ өнөөдөр тус газрын “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, тус яамны газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Дэлгэрэнгүй
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар тус газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэлгэрэнгүй
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эхэллээ

Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Дэлгэрэнгүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажилласан дүнг хэлэлцлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажилласан дүнг хэлэлцлээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таниулах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлагуудад ажилласан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдөр тус газрын “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
Зам тээврийн салбарт ажилласан дүнг хэлэлцүүлж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр тогтов

Зам тээврийн салбарт ажилласан дүнг хэлэлцүүлж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр тогтов

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Дэлгэрэнгүй
Х.ЭНХЖАРГАЛ: АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ ЗОРИЛТЫГ БИД ТАВЬСАН

Х.ЭНХЖАРГАЛ: АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ ЗОРИЛТЫГ БИД ТАВЬСАН

-“Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг хааж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлсэн үг-

Авлигатай тэмцэх газарт зохион байгуулсан 2 өдрийн сургалтад амжилттай оролцсон та нөхдөд баярлалаа. Юуны өмнө энэ сургалтыг зохион байгуулахад чин сэтгэлийн гүн туслалцаа үзүүлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, түүний төлөөлөл болсон бидний дотны нөхөр Роел Жансенс Танд баярласнаа илэрхийлье. Монголд анх удаа хүрэлцэн ирсэн ч Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай танилцах боломжийг бидэнд олгосон хатагтай Жэнифер Брачнер Танд талархсанаа илэрхийлье. Бидний ажилд зарим нэгэн ялгаа байгаа ч гэсэн үндсэн зарчим нь ижил юм байна. Цаашид үйл ажиллагаагаа холбож ажиллах том гүүр нь болж өгөхөд Та бидэнд тусаллаа.

Дэлгэрэнгүй
З.БААСАННЯМ: МАНАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХАМТРАН АЖИЛЛАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ БИДЭНД БАЙХГҮЙ

З.БААСАННЯМ: МАНАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХАМТРАН АЖИЛЛАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ БИДЭНД БАЙХГҮЙ

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газраас сар бүрийн 25-ны өдөр үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж байхаар тогтсон билээ. Энэ дагуу тус газраас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар хэрхэн хариулсныг товчоор хүргэе.

Дэлгэрэнгүй
Батлан хамгаалах яаманд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв

Батлан хамгаалах яаманд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

Дэлгэрэнгүй
Хэлтэс, албадын дарга нарын хийсэн мэдээлэл

Хэлтэс, албадын дарга нарын хийсэн мэдээлэл

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нарын хийсэн мэдээллийг танилцуулъя.

Дэлгэрэнгүй