card

Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл

Дэлгэрэнгүй
Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

Дэлгэрэнгүй
Авлигын талаар мэдээлэх үүрэг

Авлигын талаар мэдээлэх үүрэг

Авлигын талаар мэдээлэх үүрэг

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл

Дэлгэрэнгүй
Авлига гэж юу вэ?

Авлига гэж юу вэ?

Авлига гэж юу вэ?

Дэлгэрэнгүй
“ХҮН БОЛОХ БАГААСАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“ХҮН БОЛОХ БАГААСАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Шударга ёс: Хүн болох багаасаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Дэлгэрэнгүй
Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Түлхүүр” уралдаан зохион байгуулав

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Түлхүүр” уралдаан зохион байгуулав

Нийгмийн амьдралд оюутан залуусын бодит оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжиж хамтран ажиллах замаар шударга, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор "Түлхүүр" уралдааныг санаачлан их, дээд сургуулийн 3 дугаар курсын оюутнуудын дунд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулав

ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулав

Хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг зургаар дамжуулан илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Миний мэдэх шударга ёс” гар зургийн уралдааныг 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж, уралдаан түрүүлсэн хүүхдүүдийн шагналыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Авлигын эсрэг чуулган” арга хэмжээний үеэр гардуулан өгсөн.

Дэлгэрэнгүй
Шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулав

Шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулав

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан залуу эрдэмтэн, судлаач, багш, оюутан, иргэд, төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинэ технологи, шинэлэг санааг нэвтрүүлэх, авлигын эсрэг санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэвшилтэт аргыг нэвтрүүлэх нь” илтгэлийн уралдааныг 2019 оны 11-12 дугаар сард зохион байгуулав.

Дэлгэрэнгүй

"Хувийн хэвшлийн ёс зүй ба авлига" гарын авлага

Аливаа бизнес авлигаас ангид байх, нийгмийн баримжаатай үйл ажиллагаа явуулахад Компанийн нийгмийн хариуцлагыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх нь чухал бөгөөд энэхүү цогц үйл ажиллагааны нэг бүрдэл хэсэг нь шударга үйл ажиллагаа, ил тод байдлыг хангах болон аливаа авлига, хээл хахуулиас ангид байх явдал юм. Зах зээлийн, өрсөлдөөнт эдийн засаг бүхий усл орнуудын аж ахуйн нэгж, компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйг эрхэмлэн сахиснаар бизнесийн нэр хүндээ өсгөх, зах зээлд эзлэх байр сууриа хадгалахад чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрдөг. Эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн нэр хүнд бүхий төлөөлөгчид, улс төрийн зүтгэлтнүүд “бизнесийн ёс зүй”, “нийгмийн хариуцлага”, “шударга өрсөлдөөн” гэх мэт ойлголтуудыг баяжуулж судлан, олон нийтэд таниулсаар ирсэн. “Бизнесийн ёс зүй” нь өргөн хүрээний ойлголт, түүнд авлигын асуудал чухал байр суурь эзэлдэг. Учир нь авлигаас ангид байх нь тухайн компанийн ирээдүйн хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй улсын нийгэм, эдийн засагт ч үнэтэй хувь нэмэр оруулдагтай холбоотой юм. Шинээр хуулийн этгээд байгуулан ажиллуулж байгаа иргэн, өдөр тутамдаа бизнесийн холбогдолтой аливаа асуудлыг шийдвэрлэж байдаг энгийн бизнес эрхлэгч, том корпорацийн менежер хэн боловч энэ асуудлын ач холбогдлыг нь өндрөөр үнэлэн, бизнесийн ёс зүйтэй холбоотой шийдвэрээ зөв гаргаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү гарын авлагын зорилго нь бизнес эрхлэгч Таны ёс зүйн талаарх мэдлэгт хувь нэмэр оруулж, цаашид шийдвэрээ зөв гаргахад тань тус дөхөм үзүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй