иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 85 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлснээр 2023 оны эхний хагас жилд мөрдөн шалгасан хэргийн тоо 28.7 хувиар, шүүхэд шилжүүлэн шийдвэрлэгдсэн авлигын хэрэг 23.2 хувиар нэмэгдсэний зэрэгцээ мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлүүлэлт 71.8 хувиар өсөж, нийт 2.1 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж ажиллалаа.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 52 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Нийт 782 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2023-2030)-ийн ТӨСӨЛ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 91 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Эрүүгийн 819 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.
Сургалтад 350 гаруй албан хаагч оролцов.