card

Судалгаа шинжилгээ

“Хүүхдийн шударга байдал 2020” судалгаа

“Хүүхдийн шударга байдал 2020” судалгаа

АТГ Хүүхдийн шударга байдлын судалгааг цахим хэлбэрээр “Surveymonkey” судалгааны программыг ашиглан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 9-12 дугаар ангийн сурагчид болон эцэг, эхчүүдээс санамсаргүй байдлаар сонгон, бэлтгэгдсэн асуулгыг бөглүүлж, судалгааг зохион байгуулав. Судалгааны мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах ажлыг 21 аймаг, нийслэлийн сургуулийн багш нар болон нийгмийн ажилтантай хамтран 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Судалгаанд аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 5469 сурагч, 534 эцэг, эх хамрагдав. Мөн энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлээс сонгон авсан түүврийн дагуу сургуулийн ахлах ангийн сурагчийн эцэг, эхчүүдийг хамруулсан нь тус судалгааны онцлог байв.

Дэлгэрэнгүй
Улс төрийн хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа-2022 он

Улс төрийн хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа-2022 он

АТГ 2008-2017 он хүртэл улс төр болон шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийг нэг судалгааны хүрээнд судалж, нэгтгэсэн тайланг гаргаж байсан бол 2018 оноос эхлэн тус хоёр хүрээг салган судалсан. «Улс төрийн хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа» болон «Шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа» гэж тусад нь судалдаг болов. Ингэхдээ “Улс төрийн хүрээ” гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан удирдах албан тушаал хашиж буй этгээд албан тушаалын эрх мэдэл, нэр нөлөөгөө албаны болон хувийн зорилгоор хэрэгжүүлж, ашиглаж байгаатай холбоотой нийгмийн харилцааг авч үзсэн. Судалгаа нь авлигын хандлага, авлигад өртөмтгий ажил, албан тушаал, авлигад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй
Шударга байдлын үнэлгээ-2022 он

Шударга байдлын үнэлгээ-2022 он

Шударга байдлын үнэлгээний судалгааг асуулга, зааврын дагуу мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцооллыг хийж, тайланг боловсруулах ажлыг “Эс Ай Си Эй” ХХК болон “Бодлогын шийдэл” ТББ 2022 оны 05-10 дугаар сарын хооронд гүйцэтгэлээ. Энэ удаагийн судалгаанд нийслэлийн харьяа дүүргийн ЗДТГ-ууд шинээр оролцож, түүврийн хэмжээ судалгаа хийгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллага хамтран гүйцэтгэсэн зэрэг олон онцлог, давуу талтай өрнөсөн билээ.

Дэлгэрэнгүй
АТГ 2022 оны эхний хагас жилд: Судалгаа шинжилгээний ажил

АТГ 2022 оны эхний хагас жилд: Судалгаа шинжилгээний ажил

“Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын төмөр зам ТӨХК, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хийж, судалгааны дүнг судалгаанд хамрагдсан дээрх байгууллагуудад танилцуулах ажиллагааг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх үйл ажиллагаа: Дэлхий дахинд

Авлигатай тэмцэх үйл ажиллагаа: Дэлхий дахинд

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2020, 2021 онд орчуулсан гадаад мэдээ, нийтлэлийн эмхэтгэл

Дэлгэрэнгүй
“Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны дүн

“Шударга байдлын үнэлгээ”-ний 2021 оны дүн

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан “авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн хүрээнд 5 дахь удаагийн буюу 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Авлигын криминологи” ном хэвлэгдлээ

“Авлигын криминологи” ном хэвлэгдлээ

Авлигатай тэмцэх газраас судлаач Грахам Брүүксийн “Criminology of Corruption: Theoretical Approaches” номыг “Авлигын криминологи: Онолын чиг хандлага” нэртэйгээр орчуулан Азийн хөгжлийн банкны “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр хэвлүүлэн, олон нийтэд хүргэж байна. 

Дэлгэрэнгүй