card

Мэдээ, мэдээлэл

Дархан-Уул аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв

Дархан-Уул аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан Ажлын хэсгийн тайлан хэлэлцүүлэх хуралд оролцов.

Дэлгэрэнгүй
Өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгав

Өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгав

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
АТГ-ын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллах явцад хээл хахуулийн 11 үйлдлийг илрүүлэв

АТГ-ын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллах явцад хээл хахуулийн 11 үйлдлийг илрүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Говьсүмбэр аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв

Говьсүмбэр аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан ажлын хэсгийн тайлан хэлэлцүүлэх хуралд оролцов.

Дэлгэрэнгүй
“Синхуа” агентлаг Монгол дахь авлигатай тэмцэх ажлын талаар мэдээлжээ

“Синхуа” агентлаг Монгол дахь авлигатай тэмцэх ажлын талаар мэдээлжээ

“Синхуа” агентлаг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр суманд ажиллав

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр суманд ажиллав

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймаг болон тус аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр сумдуудад ажиллаж дээрх байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзсэн  байна.

Дэлгэрэнгүй
Л.Сүх-Очир: Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчим алдагдана

Л.Сүх-Очир: Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчим алдагдана

АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын "Өнөөдөр" сонинд өгсөн тодруулга

Дэлгэрэнгүй
“АТГ-ын мөрдөгч нар ачаалал ихтэй ч шийдвэрлэлт сайтай ажиллаж байгаа”

“АТГ-ын мөрдөгч нар ачаалал ихтэй ч шийдвэрлэлт сайтай ажиллаж байгаа”

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээлэв.

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймгийн сумдад ажиллаж байна

Говь-Алтай аймгийн сумдад ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллагуудад ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 9 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй