card

Мэдээ, мэдээлэл

Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн баг-ийг шалгаруулах тухай

Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн баг-ийг шалгаруулах тухай

Үндэслэл: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ...

Дэлгэрэнгүй
Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 2 тогтоолыг хүчингүй болгуулав

Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 2 тогтоолыг хүчингүй болгуулав

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжаар томилогдсон ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрүүдийг хянан үзэж, хууль тогтоомж зөрчсөн зарим тогтоол, захирамж, тушаалыг хүчингүй болгуулах арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлснээр тус аймгийн Дэлгэрхангай болон Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2 тогтоол, Дэлгэрхангай сумын Засаг даргын 1 захирамж, Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 1 тушаалыг хүчингүй болгууллаа.

Дэлгэрэнгүй
Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авч ажилласнаа мэдээлэв

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авч ажилласнаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нараас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Ч.Энхмөнх, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Ч.Удаанжаргал, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт мөрдөн байцаагчийн мэдэгдэл бичсэн байна. 

Дэлгэрэнгүй
Гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байна

Гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас хийдэг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, Азийн сангийн санхүүжилтээр хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа”-г үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллахаар боллоо. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар 2016 оны эхний улиралд юу хийв?

Авлигатай тэмцэх газар 2016 оны эхний улиралд юу хийв?

Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2016 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг уламжлал ёсоор олон нийтэд тайлагнаж байна.

Дэлгэрэнгүй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр боловсролын салбарт ажиллах удирдамжийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, заавар зөвлөгөө өгөх, авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг хууль тогтоомжийн сургалтад 245 албан тушаалтныг хамруулав

Авлигын эсрэг хууль тогтоомжийн сургалтад 245 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт 245 албан тушаалтныг сургалтад хамруулав. 

Дэлгэрэнгүй
Авто замын засвар, арчлалтын чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниуд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно

Авто замын засвар, арчлалтын чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниуд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно

Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн яам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран орон нутгийн болон нийслэлийн зарим дүүрэгт авто замын засвар, арчлалтын үйл ажиллагаа эрхэлж буй ТӨХК-уудын удирдлага, албан тушаалтнуудад зориулсан сургалт, уулзалтыг “Их тэнгэр” цогцолборт өчигдөр зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагатай

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах шаардлагатай

Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн уриалга

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн уриалга

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой тул дараах асуудалд онцгой ач холбогдол өгч, цаашид ч ийнхүү ажиллах юм.

Дэлгэрэнгүй