Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлж байна.
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан ажлын хэсгийн тайлангийн мөрөөр ИТХ-ын дарга болон Засаг даргаас гаргасан шийдвэрт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг мөрдлөг болгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Сүүлийн үед төрийн албаны томилгоо хөл толгойгоо алдаж байгаа талаар амтай болгон ярих болов. Танил тал харсан томилгоо угийн муу нэртэй төрийн албыг улам муу нэртэй болгож байх шиг. Засгийн газар солигдож, сайдууд шинээр томилогдох бүрт халаа сэлгээ хийгдсээр.
-Дэлхийн Авлигын эсрэг хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын мэдэгдэл-
Дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох 114 орныг нэгтгэсэн Транспэрэнси Интернэшнл Берлин дэх төв оффис болон Монгол дахь салбар ба олон улсын 300 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөөс бүрдсэн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн эвсэл нь Монгол Улсын Их Хурлаас авлигын хэргээр мөрдөн шалгагдсан болон шалгагдаж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх заалттай шинэ хуулиас татгалзахыг шаардсан мэдэгдлийг Берлин хотноо 10 дугаар сарын 8-нд гаргасан.
Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа, холбооны зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын 2013-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан ...
Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд, багачуудад шударга ёсны дадал хэвшил бий болгох зорилгоор сургуулийн өмнөх насныханд зориулсан “Туулай хүүгийн адал явдал” хэмээх номыг эрхлэн хэвлүүллээ.
Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу дээрх аймаг болон нэр бүхий сумын ИТХ, тэдгээрийн Тэргүүлэгчид, Засаг дарга нараас батлан мөрдүүлж буй дүрэм, журмыг хянан үзлээ.
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав.
Авлигатай тэмцэх газар иргэн Б.Цогтгэрэл нараас ирүүлсэн Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг нэр бүхий 7 албан тушаалтан зөрчиж байгаа гэх гомдлыг хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан үзэв.