card

Мэдээ, мэдээлэл

Эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг танилцуулав

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг танилцуулав

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг өнөөдөр танилцууллаа. 

Дэлгэрэнгүй
Өөртөө урамшуулал олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа

Өөртөө урамшуулал олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүргийн төрийн байгууллагууд дахь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц байдалтай танилцав. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд олгодог сар тутмын урамшууллыг зогсоов

Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд олгодог сар тутмын урамшууллыг зогсоов

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хүргүүлсэн юм.

Дэлгэрэнгүй
Иргэдээс үндэслэлгүй авч байгаа 20000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэв

Иргэдээс үндэслэлгүй авч байгаа 20000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиг үүргийг судлан танилцах зорилгоор Барилгын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллав.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад идэвх, санаачилгатай ажиллахаа Нийслэлийн удирдлага мэдэгдлээ

Авлигын эсрэг үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад идэвх, санаачилгатай ажиллахаа Нийслэлийн удирдлага мэдэгдлээ

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд мэдээлэл хүргүүлсэн билээ. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үндэслэлгүйгээр урамшуулал олгодгийг тогтоов

Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үндэслэлгүйгээр урамшуулал олгодгийг тогтоов

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж, тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Хурлын 2014 оны тогтоол, тэмдэглэл, Хурлын даргын захирамж, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан бичгүүд, Хурлаас баталсан хөтөлбөр, шийдвэрүүдээс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянан үзлээ. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас АТГ.мон хаягтай боллоо

Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас АТГ.мон хаягтай боллоо

Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудасны АТГ.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд хандах боломжтой болов.

Дэлгэрэнгүй