card

Гадаад мэдээ

ИНДОНЕЗИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУРААН АВЛАА

ИНДОНЕЗИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУРААН АВЛАА

Индонез Улсын Авлигатай тэмцэх газар /KPK/ өнгөрсөн амралтын өдрүүдэд Жакартагийн дагуул хот Бекасигийн удирдлагуудад хээл хахууль болгон өгч байсан Lippo компанийнх гэж сэжиглэж буй 140 мянга гаруй сингапур доллар хураан авчээ. Хурааж авсан мөнгө нь 90,000 сингапур доллар, 500 сая рупиа (47000 сингапур доллар)-гаас бүрдсэн байна. Энэ нь хахууль өгөгч тал болох Lippo компани Meikarta нэртэй үл хөдлөх хөрөнгийн төслийг хэрэгжүүлэх үе шатуудаа амархан болгохын тулд тус хотын удирдлагуудад өгөхөөр амласан 13 тэрбум рупиагийн багахан хэсэг нь гэж мөрдөгчид үзэж байна.

Дэлгэрэнгүй
ХЯТАД УЛС ИНТЕРПОЛЫН ДАРГЫГ БАРИВЧИЛСАН НЬ БАРДАМНАСАН, ИХЭРХҮҮ ХАНДЛАГЫНХ НЬ ИЛРЭЛ ХЭМЭЭН ШҮҮМЖИЛЖ БАЙНА

ХЯТАД УЛС ИНТЕРПОЛЫН ДАРГЫГ БАРИВЧИЛСАН НЬ БАРДАМНАСАН, ИХЭРХҮҮ ХАНДЛАГЫНХ НЬ ИЛРЭЛ ХЭМЭЭН ШҮҮМЖИЛЖ БАЙНА

Интерполын ерөнхийлөгч Хятадын иргэн Мен Хонвей 9 дүгээр сарын сүүлээр гэнэт алга болж, үүнээс хоёр долоо хоногийн дараа Хятадын хууль сахиулах байгууллагууд түүнийг баривчилсан талаараа мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхшруулсан билээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ШАЛГАГДАЖ БАЙНА

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ШАЛГАГДАЖ БАЙНА

БНХАУ-ын Эрчим хүч, Хөгжлийн банкны удирдлагууд Коммунист намын удирдах албан тушаалтанд хахууль өгсөн томоохон хэргээр шалгагдаж байна. Өнгөрсөн 3 дугаар сард тус банкны захирал Еэ Жианмин олон нийтийн нүднээс алга болсон юм. Тухайн үедээ хүмүүс түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн байж болзошгүй гэж цуурхаж байжээ. Тэрээр 2016 онд Fortune сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн хамгийн нөлөөтэй, шилдэг залуу 40 бизнес эрхлэгчдийн 2 дугаарт жагсаж байсан юм.  Гэвч түүний үүсгэн байгуулсан том корпораци нь одоо өрөнд баригдаж, дампуурахад хүрчээ.

Дэлгэрэнгүй
ИНДОНЕЗ УЛС ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭГЧ НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

ИНДОНЕЗ УЛС ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭГЧ НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Индонез улсын Хууль, хүний эрхийн яамнаас гэмт хэргийн мэдээлэгчийг шагнаж урамшуулах шинэ хуулийн төсөл танилцуулж, батлуулсан байна. Тус хуулийн дагуу болзошгүй авлигын хэргийг мэдээлсэн мэдээлэгчид 200 сая хүртэлх рупиа буюу 13137 ам.доллар болон албан ёсны сертификат гардуулах ажээ.  Өнгөрсөн Лхагва гарагт Ерөнхийлөгч Жоко Видодо “Бид авлигаас урьдчилан сэргийлэх, устгахад иргэдийн оролцоог хүсэж байна” гэж хэлжээ. Мэдээлэгчийг шагнах төсөв хөрөнгийн тухай сэтгүүлчид асуухад “энэ асуултыг сангийн сайдаас асуусан нь дээр” гэсэн байна.

Дэлгэрэнгүй
ОХУ-ын Екатеринбург хотын Цагдаагийн газарт нэгжлэг хийв

ОХУ-ын Екатеринбург хотын Цагдаагийн газарт нэгжлэг хийв

ОХУ-ын Екатеринбург хотын Цагдаагийн газарт нэгжлэг хийсэн талаар Холбооны Аюулгүй байдлын албаны бүс нутгийн салбарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Амралтын байдлаа хэтрүүлж буй төрийн албан хаагчдад анхааруулга өгчээ

Амралтын байдлаа хэтрүүлж буй төрийн албан хаагчдад анхааруулга өгчээ

БНХАУ-д намрын баяр эхэлж буйтай холбогдуулан тус улсын Сахилга батыг хянан шалгах хороо төрийн албан хаагчдыг дүрмээ сахин биелүүлж, төрийн сангаас мөнгө завшихгүй байхыг анхааруулсан байна.

Дэлгэрэнгүй
Өнгөрсөн 11 сарын хугацаанд 2,4 тэрбум рупийг хураан авчээ

Өнгөрсөн 11 сарын хугацаанд 2,4 тэрбум рупийг хураан авчээ

Пакистан улсын Үндэсний хариуцлагын товчооноос гаргасан мэдэгдэлд, өнгөрсөн 11 сарын хугацаанд авлигын хэргээр 476 хүнийг баривчилж, 216 гомдол хүлээн авч, 239-ийг нь шалгаж, 79 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Дэлгэрэнгүй
Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноолоо

Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноолоо

Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талуудын 7 дугаар чуулга зохион байгуулагдлаа

Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талуудын 7 дугаар чуулга зохион байгуулагдлаа

Австри улсын Вена хотод Авлигын эсрэг олон улсын академийн 7 дугаар чуулга зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд дэлхийн улс орнуудын 270 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Дэлгэрэнгүй
Авлигачдаас хураан авсан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлэх хуулийн төслийг баталлаа

Авлигачдаас хураан авсан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлэх хуулийн төслийг баталлаа

ОХУ-ын Төрийн дум хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр авлигачдаас хураан авсан хөрөнгийг Төрийн тэтгэврийн санд шилжүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн, баталсан байна.

Дэлгэрэнгүй