card

Гадаад мэдээ

ЕВРОПЫН ХОЛБОО ОЛОН ТЭРБУМ ЕВРОГ ТУРК УЛСАД ОГТ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖЭЭ

ЕВРОПЫН ХОЛБОО ОЛОН ТЭРБУМ ЕВРОГ ТУРК УЛСАД ОГТ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖЭЭ

Европын Холбооноос өнгөрсөн хугацаанд олон тэрбум еврог Турк Улсын эрхзүйн орчинг сайжруулах, авлигыг устгахад зарцуулсан билээ.  Тус Улсыг Европын холбоонд элсүүлэх шаардлагыг хангуулахын тулд зориулж буй энэ их хэмжээний мөнгө хангалттай сайн үр дүнд хүрээгүй хэмээн Европын аудитын шүүхээс гаргасан тайланд дурджээ.

Дэлгэрэнгүй
САУДЫН АРАБ АВЛИГЫН ХЭРЭГ МӨРДӨН ШАЛГАХ ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛНА

САУДЫН АРАБ АВЛИГЫН ХЭРЭГ МӨРДӨН ШАЛГАХ ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛНА

Саудын Араб авлигын хэрэг мөрдөн шалгах тусгай нэгж байгуулахаар төлөвлөж байна. Авлигын хэрэгт холбогдуулан саатуулаад байсан бизнес эрхлэгч болон улс төрчдөөс 1 тэрбум гаруй ам долларыг нөхөн төлүүлсний дараа тус улсын эрх баригчид ийм шийдвэрт хүрчээ. Саудын Арабын хаан өөрийн газар нутаг, төрийн хөрөнгийг хамгаалахын тулд иймд шийдэмгий алхам хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй
ЕВРОПЫН ХОЛБООНЫ АЛТАН ВИЗ БА АВЛИГА

ЕВРОПЫН ХОЛБООНЫ АЛТАН ВИЗ БА АВЛИГА

Зарим улс гадаадын баян хүмүүст өөрийн оронд нь хөрөнгө оруулалт хийсэн, үл хөдлөх хөрөнгө эсвэл засгийн газрын үнэт цаас худалдаж авсных нь хариуд иргэншил эсвэл оршин суух зөвшөөрөл олгодог. Одоогоор дэлхийн 20 улсад “алтан виз” гэх энэ төрлийн хөтөлбөр байдгаас Европын Австри, Бельги, Болгар, Кипр, Грек, Латви, Литва, Малта, Монако, Португал, Испани, Швейцарь, Англи гэх 13 улс үүнд багтдаг.

Дэлгэрэнгүй
БНСУ криптовалютыг хориглохгүй

БНСУ криптовалютыг хориглохгүй

БНСУ-ын Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт криптовалютыг хориглох төлөвлөгөөгүй байгаа тухайгаа мэдэгджээ. БНХАУ тус төрлийн гүйлгээг хориглосон тул БНСУ ч мөн дагах магадлалтай гэж яригдаж байсан юм.

Дэлгэрэнгүй
АНУ-ын нэгэн хотын захирагч авлигын хэрэгт ял шийтгүүлнэ

АНУ-ын нэгэн хотын захирагч авлигын хэрэгт ял шийтгүүлнэ

АНУ-ын Пенсилвани мужийн Аллентовн хотын захирагч Эдвин Павловски сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд төрийн тендерт ажлуудыг компаниудад өндөр үнээр хууль бусаар зарж байсан нь тогтоогджээ.  Тэрээр 2006 оноос хойш хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн онд хууль сахиулах байгууллагаар шалгагдаж байх үедээ дахин сонгогдсон байна.

Дэлгэрэнгүй
Индонезийн Авлигатай тэмцэх хороог хүчгүйдүүлэх ажил үргэлжилж байна

Индонезийн Авлигатай тэмцэх хороог хүчгүйдүүлэх ажил үргэлжилж байна

Индонез Улсын Авлигатай тэмцэх хороо нь үр дүнтэй сайн ажилладаг дэлхийн хамгийн  нэр хүндтэй авлигатай тэмцэх байгууллагуудын нэг юм. Гэвч улс төрийн дарамт шахалт байнга ирдэг нь нэгэнт хэвийн зүйл болсон билээ. Үүний нэг илрэл нь тус хорооны дэргэд үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээнд оролцох эрхтэй Тусгай хороо байгуулсан явдал юм. Гэвч саяхан тус Тусгай хорооноос Ерөнхийлөгч Жоко Видодод хандан  Авлигатай тэмцэх хорооны дэргэд Хяналтын зөвлөл байгуулах санал гарган хүргүүлжээ.

Дэлгэрэнгүй
Японы Эдийн засгийн сайд албан тушаалаасаа огцорч магадгүй

Японы Эдийн засгийн сайд албан тушаалаасаа огцорч магадгүй

Япон Улсын Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги сонгогчдод хүж тараасан хэмээн шүүмжлэгдэж, албан тушаалаасаа огцрох нөхцөл байдалд хүрээд байна. Ерөнхий сайд Шинзо Абе түүнийг өнгөрсөн сард “Транс-пасифик партнершип” худалдааны хэлэлцээрийг хариуцуулахаар томилсон юм.

Дэлгэрэнгүй
БНХАУ-ын шинэ яамтай холбоотой Хүний эрхийн асуудлууд

БНХАУ-ын шинэ яамтай холбоотой Хүний эрхийн асуудлууд

Энэ сард БНХАУ-ын авлигын эсрэг шинэ яам байгуулагдаж байгаатай холбогдуулан авлигын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг саатуулах шинэ тогтолцоо нэвтрүүлж байгаа талаар Хятадын эрх бүхий албан тушаалтнууд тайлбарлалаа гэж Рутерс агентлаг бичсэн байна.

Дэлгэрэнгүй
Их Британи мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт бүхий телевизийн нэвтрүүлэг гаргах замаар авлигатай тэмцэж эхлээд байна

Их Британи мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт бүхий телевизийн нэвтрүүлэг гаргах замаар авлигатай тэмцэж эхлээд байна

Энэ сараас эхлэн Их Британийн Мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт нь мөрдөгдөж эхлэх бөгөөд түүний зэрэгцээ Аюулгүй байдлын сайдын эхлүүлсэн кампанит ажлын хүрээнд телевизийн олон ангит нэвтрүүлэг ч мөн гарч эхлэх ажээ.

Дэлгэрэнгүй
Фижи арлын Авлигатай тэмцэх бие даасан хороо ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хичээл заалаа

Фижи арлын Авлигатай тэмцэх бие даасан хороо ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хичээл заалаа

Фижи Улсын Авлигатай тэмцэх бие даасан хороо ерөнхий боловсролын 32 сургууль дээр авлигын эсрэг хөтөлбөрийн сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

Дэлгэрэнгүй