“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх” энэхүү сонирхолтой ажлыг гүйцэтгэх боломж олгосон АНУ-ын Азийн сангийн суурин Төлөөлөгч, Хатагтай Meloney C.Lindberg, Дэд суурин Төлөөлөгч, Хатагтай Tirza Thevnissen, Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон, түүний дотор өдөр тутам холбоотой байж, дэмжиж, зөвлөж, байнга хамтран ажилласан тус хэлтсийн комиссар, Хатагтай Л.Нарантуяа нарт гүн талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын захиалгаар АНУ-ын Азийн сангийн “Монгол Улсад Засаглал, Ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн баг нийслэл болон 21 аймгийн ЗДТГ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тайланг бэлтгэн гаргав.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүргийн хүрээнд “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлээд байна. ...
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дор дурдсан зүйлийг анхаарч ажиллахыг Төр, захиргааны байгууллага, албан тушаалтнуудад зөвлөж байна: ...
Авлигын эсрэг хуульд авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагын дор дурдсанаар тодорхойлж өгсөн: