Сургалтыг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Авлигын эсрэг манлайлал”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр удирдан явуулсан бөгөөд салбарын нөхцөл байдлын судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэт инвест” хөрөнгө оруулалтын санд цэнхэр тасалбарын нэгж эрхтэй 8000 гишүүний бүртгэл болон холбогдох баримт бичгийг судалж, сангийн үлдэгдлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.
Сургалтыг “Авлига, авлигын хор хөнөөл, шалтгаан нөхцөл”, “Шударга ёс” сэдвээр шударга ёсны судалгаа, бодит баримт мэдээлэл зэргийг жишээ болгон сонгон авч, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд дээрх их сургуулиудын 4 клубийн 78 оюутан оролцсон бөгөөд оюутнууд өдөрлөгийн үеэр “Олон нийтийн төв” болон байгууллагын үйл ажиллагаатай танилцах аялал хийв.
Гомдол, мэдээлэл шалган шийдвэрлэх ажлын хүрээнд нийт 21 гомдол, мэдээлэлд холбогдох ажиллагааг хийв.
“Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг цаашид төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад хамран зохион байгуулна.
Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ-ын ажлын алба, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, эрхлэгч, Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан хаагч зэрэг 260 нийтийн албан тушаалтан хамрагдлаа.
Г.Мөнхзул ахлагчтай баг тэргүүн байрыг эзэлж, Б.Түмэнцоож ахлагчтай баг хоёрдугаар байрт шалгарч, Ц.Сувдмаа ахлагчтай баг гуравдугаар байрыг эзлэв.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн талаар ойлголт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, харилцан ярилцав.
“МИАТ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой”, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Саммитмедикал сервис” ХХК, “Си Эй Жи Энд Эс” ХХК зэрэг 20 гаруй аж ахуйн нэгжийн 58 төлөөллийг хамруулав