card

Хэн юу хэлэв?

АТГ-ыг харлуулах сонирхол

АТГ-ыг харлуулах сонирхол

Сонгууль ойртох тусам сонин, содон, сонирхолтой өнгө төрх бас элдэв захиалгат жагсаал цуглаан, акц өрнүүлдэг нь Монголын нийгэмд эртнээс тогтсон жишиг. Заримдаа үүнийг “Хаврын синдром” гэж нэрийдэх нь ч бий.

Дэлгэрэнгүй
Улстөрчдийн зангидсан нударгаар “Хараат бус”-уудаа элэгдүүлсээр байх уу

Улстөрчдийн зангидсан нударгаар “Хараат бус”-уудаа элэгдүүлсээр байх уу

Улс төрийн үйл явдал санамсаргүй өрнөнө гэж бараг байдаггүй. Нэг бол эртнээс нарийн төлөвлөсөн, эсвэл тохиролцсон байх нь ердийн үзэгдэл. УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн даргыг огцруулах ганцхан асуудал хэлэлцээд завсарласнаас хара-хад эрх баригчид Ж.Амарсанаа гэдэг хүнийг огцруулах ганц хүсэлтэй байсан нь тааж ядах юмгүй ойлгогдов. 

Дэлгэрэнгүй
Авлига Монголд 2020 он хүртэл буурахгүй

Авлига Монголд 2020 он хүртэл буурахгүй

Нийтлэлч Д.Жаргалсайхан

Монгол Улс 2015 оны авлигын үзүүлэлтээр (“Транспаренси интернэшнл” байгууллагын) 100 онооноос 39-ийг авч 168 орноос 72, урд хөрш 37 оноогоор 84, хойд хөрш 29 оноогоор 119 дүгээр байрт жагсав. Жагсаалтыг Дани 91 оноогоор тэргүүлж, Финланд, Швед, Шинэ Зеланд удааллаа.

Дэлгэрэнгүй
Ө.Энхтөр: 2015 онд 401 холбогдогчийн 28-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Ө.Энхтөр: 2015 онд 401 холбогдогчийн 28-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр:

-Авлигатай тэмцэх газар 2015 онд хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллаага явуулсан. Эрүүгийн хэрэгт 410 хүн шалгагдсан. Эдгээр 410 холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна

Дэлгэрэнгүй
Ц.Нямдорж: АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Нүгэлтэйгээ байлд

Ц.Нямдорж: АТГ-тай байлдсанаас өөртэйгөө байлдсан нь дээр. Шуналтайгаа байлд. Нүгэлтэйгээ байлд

​-Өнөөдөр манайд хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ынхан юм биш үү. Энэ хүмүүсийг цаашид яах ёстой вэ?

-Эрх мэдэлгүй байхдаа авлигатай тэмцэнэ гэж манай АН-ынхан их ярьсан. 2005 онд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн цуст лоозонтой орж байсан. 2009 онд “Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд орж байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болчихоод “Авлигатай тэмцэхэд найраа байхгүй шүү” гэж Их Хурлын индэр дээрээс ярьж байсан. Тэгж байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр авлигатай биш АТГ-тай тэмцэх ажилтай болчих юм. Хүрээллийнх нь хүмүүс элдэв зүйлд орооцолдоод ирэхээр ингэж зүсээ хувиргадаг юм байна. Авлига асуудал мөн үү гэвэл мөн. Хамгийн сүүлд гэхэд өрөөндөө мөнгө авч байгаад л баригдлаа. Ийм зүйлтэй тэмцэхгүй гээд яах юм. Үүнтэй тэмцдэг байгууллагыг ингэж ад үзэж болохгүй.

Дэлгэрэнгүй
Н.Урантогтох: Улстөрчид авлигатай тэмцэхийг хүсдэггүй

Н.Урантогтох: Улстөрчид авлигатай тэмцэхийг хүсдэггүй

Сүүлийн үед авлигын хэргүүд нийгэмд томоохон шуугиан тарих болов. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Н.Урантогтохтой энэ сэдвээр ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Ольга Савран Авлигатай тэмцэх газрын талаар юу хэлэв?

Ольга Савран Авлигатай тэмцэх газрын талаар юу хэлэв?

Ерөнхийд нь хэлэхэд бид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын бие даасан үйл ажиллагааг дэмжиж байгаа. Учир нь хэдийгээр байгуулагдаад удаагүй ч маш зоригтой байж үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж би дүгнэж байна.

Дэлгэрэнгүй
Танай байгууллага Монгол Улсад огт хэрэггүй болохын төлөө хамтдаа зүтгэе

Танай байгууллага Монгол Улсад огт хэрэггүй болохын төлөө хамтдаа зүтгэе

Авлигатай тэмцэх газарт иргэн П.Эрдэнэхуягаас цахим шуудангаар захидал илгээжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Дэлгэрэнгүй
Жиргээчид авлигын тухай

Жиргээчид авлигын тухай

П.ЛХАГВА ‏@Lhagva6 

Өмнө төр засгийг эсэргүүцлээ гэж барьж хорьж байснаас авлигаар барив гэж сонсоогүй. Сүүлийн 4 жил авлигатай тэмцээд байгаа нь талархууштай.

Дэлгэрэнгүй
Г.Эрдэнэбат: АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүргийг авах оновчгүй

Г.Эрдэнэбат: АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүргийг авах оновчгүй

Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Н.Алтанхуяг гишүүн прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьсан. Өөрөөр хэлбэл прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээхээр санал оруулсан байгаа. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна? 

-Манай байгууллага прокурорын яллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Дэлгэрэнгүй