card

Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын хамт олон мод тарив

Авлигатай тэмцэх газрын хамт олон мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих ажилд идэвхитэй оролцож байна.

Дэлгэрэнгүй
“ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хадгалах, хянах, бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын “ЭБАТ-тай ярилцах цаг” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар судалгааны дүнг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав

Авлигатай тэмцэх газар судалгааны дүнг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2014.05.06/ хуралдаанд Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн судалгааны дүнг танилцуулав. Танилцуулгыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан хийв.

Дэлгэрэнгүй
Нийслэл, дүүргийн прокурорын газрын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

Нийслэл, дүүргийн прокурорын газрын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

Нийслэлийн болон, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын удирдлагуудтай Авлигатай тэмцэх газар хамтарсан уулзалт зөвлөгөөнийг Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
21 аймгийн ЗДТГ-ын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай цахим зөвлөлдөх уулзалт хийлээ

21 аймгийн ЗДТГ-ын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай цахим зөвлөлдөх уулзалт хийлээ

Нийт 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онлайн зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно

Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох зорилгоор нийт яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулахахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй
Н.Ганболд: Д.Сугарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад өөрийгөө хамгаалж хаацайлсан байна лээ

Н.Ганболд: Д.Сугарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад өөрийгөө хамгаалж хаацайлсан байна лээ

Авлигатай тэмцэх газрын дарга, Тэр­гүүн комиссар Н.Ганболд­той ярилцлаа.
-"Транспарэнси Ин­тернэшнл" байгуул­лагын Авлигын тө­сөөл­лийн ин­декс (АТИ)-ийн 2013 оны судал­гаагаар манай улс 38 оноо авч судалгаанд хамрагдсан 177 ор­ноос 83 дугаар байрт буюу өмнөх жилээс 11 байраар урагшилсан эерэг дүнтэй гарсан?

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг хуулийн дагуу 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил тод болголоо

Авлигын эсрэг хуулийн дагуу 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил тод болголоо

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтад заасны дагуу 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2014 оны №15/828/ дугаарт болон тус газрын www.xacxom.iaac.mn цахим хуудсанд ил тод нээлтэй байрлууллаа.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2014 оны нэгдүгээр улиралд нийт 101 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар өссөн. 2013 онд үлдэгдэл гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, шинээр хүлээн авч 85 гомдол нийт 104 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 14 гомдол, ...

Дэлгэрэнгүй
Тендерийн урилга

Тендерийн урилга

Огноо: 2014.04.07
Тендер шалгаруулалтын нэр: Авлигатай тэмцэх газрын албан хэрэгцээнд туулах чадвар бүхий 4x4 автобус, дунд оврын автобус нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: АМ 14/02
Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос албан хэрэгцээнд туулах чадвар бүхий 4x4 автобус, дунд оврын автобус нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. ...

Дэлгэрэнгүй