Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.
Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгоод зогсохгүй цаашлаад авлигын гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг дагуулж болзошгүй “Өргөө” амаржих газрын удирдлагаас үндэслэлгүй тогтоосон төлбөртэй үйлчилгээний журмыг хүчингүй болгуулахаар ажиллав.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 44 өргөдөл, гомдлыг хүлээн авав.
Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 225 дуудлага хүлээн авчээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 895 хэрэг шалгагдаж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.1.3-д заасан "Үндэсний шударга байдлын тогтолцооны суурь түвшин тогтоох судалгаа хийх" арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан аргачлалын дагуу Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээний судалгааг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд үнэлгээ хийлгүүлэх 4 тулгуур баганын үнэлгээний ажлаас сонгон гүйцэтгэхийг урьж байна. Иймд холбогдох тулгуур баганын үнэлгээний судалгааг гүйцэтгэх саналаа багийн гишүүдийн танилцуулга, үнийн саналын хамт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газрын шуудангийн хаягаар ирүүлнэ үү.