card

Мэдээ, мэдээлэл

Хэн ХАСХОМ бүртгүүлэхгүй болсон бэ?

Хэн ХАСХОМ бүртгүүлэхгүй болсон бэ?

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг журмын 5 дугаар хавсралт болох “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан билээ. 

Дэлгэрэнгүй
Мал эмнэлэг, үржлийн газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Мал эмнэлэг, үржлийн газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг 2014 үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Мал эмнэлэг, үржлийн газарт тусгайлан ажлын хэсэг гаргаж ажиллалаа. 

Дэлгэрэнгүй
УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг танилцуулав

УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг танилцуулав

Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. 

Дэлгэрэнгүй
Шинээр эрүүгийн 2 хэрэг үүсгэв

Шинээр эрүүгийн 2 хэрэг үүсгэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 18 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
Э.Амарбат: Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол гадаад, дотоодын хэн ч байсан хариуцлага хүлээх л ёстой

Э.Амарбат: Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол гадаад, дотоодын хэн ч байсан хариуцлага хүлээх л ёстой

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбатын ярилцлагыг хүргэж байна.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд хэчнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн бэ?

-АТГ байгуулагдаж, үйл ажиллагааг эхэлснээс хойш найман жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны тухайд өмнөх онуудтай жишихэд харьцангуй олон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Мөн иргэдээс олон тооны өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Дархан-Уул, Орхон аймагт ажиллав

Дархан-Уул, Орхон аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дархан-Уул, Орхон аймагт томилолтоор ажиллаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын нийт 800 ажилтан, албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлж, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй
Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

Авлигатай тэмцэх газар нь 2015 оны 1 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 45 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд мөн сардаа 24 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. 

Дэлгэрэнгүй
Авлигын индекс тооцох аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Авлигын индекс тооцох аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар “Авлигын индексийн аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг холбогдох төрийн байгууллага, яам, агентлаг, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Эрүүгийн 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газар 2015 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

Дэлгэрэнгүй
Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаараа тэргүүллээ

Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаараа тэргүүллээ

Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус шинжээчдийн баг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан авлигын эсрэг үйл ажиллагаа тэргүүллээ. 

Дэлгэрэнгүй