Ийм асуултыг хүмүүст тавьж үзлээ. Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд хүссэн хүсээгүй хэн нэгний гарыг хүндрүүлэх шалтгаан гардаг гэнэ. Харин авлига гээчийг өгсөн нь авсантайгаа хамт бурууддаг учир авлигыг хэнд, хэзээ өгснөө тодорхой ярих хүн тааралдсангүй. Юуны учир гар хүндрүүлсэн тухайгаа нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалжууд ийн өгүүлж байна.
Монгол Улсын Их Хурал 2002 онд анхны Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2010 онд дууссан. Тус хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойш үндэсний хэмжээнд авлигын эсрэг стратеги, хөтөлбөр батлагдаагүй байгаа билээ.