card

Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
Баян-Өлгий аймагт “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулав

Баян-Өлгий аймагт “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулав

Төрийн албан хаагчдын авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөнийг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна

Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллахаар заасан.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын хамт олон мод тарив

Авлигатай тэмцэх газрын хамт олон мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих ажилд идэвхитэй оролцож байна.

Дэлгэрэнгүй
“ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хадгалах, хянах, бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын “ЭБАТ-тай ярилцах цаг” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар судалгааны дүнг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав

Авлигатай тэмцэх газар судалгааны дүнг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2014.05.06/ хуралдаанд Авлигатай тэмцэх газраас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн судалгааны дүнг танилцуулав. Танилцуулгыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан хийв.

Дэлгэрэнгүй
Нийслэл, дүүргийн прокурорын газрын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

Нийслэл, дүүргийн прокурорын газрын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

Нийслэлийн болон, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын удирдлагуудтай Авлигатай тэмцэх газар хамтарсан уулзалт зөвлөгөөнийг Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
21 аймгийн ЗДТГ-ын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай цахим зөвлөлдөх уулзалт хийлээ

21 аймгийн ЗДТГ-ын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай цахим зөвлөлдөх уулзалт хийлээ

Нийт 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онлайн зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно

Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох зорилгоор нийт яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулахахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй
Н.Ганболд: Д.Сугарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад өөрийгөө хамгаалж хаацайлсан байна лээ

Н.Ганболд: Д.Сугарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад өөрийгөө хамгаалж хаацайлсан байна лээ

Авлигатай тэмцэх газрын дарга, Тэр­гүүн комиссар Н.Ганболд­той ярилцлаа.
-"Транспарэнси Ин­тернэшнл" байгуул­лагын Авлигын тө­сөөл­лийн ин­декс (АТИ)-ийн 2013 оны судал­гаагаар манай улс 38 оноо авч судалгаанд хамрагдсан 177 ор­ноос 83 дугаар байрт буюу өмнөх жилээс 11 байраар урагшилсан эерэг дүнтэй гарсан?

Дэлгэрэнгүй