card

Гадаад мэдээ

КЕНИ УЛС 3 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГТ 17 ХҮНИЙГ БАРИВЧИЛЛАА

КЕНИ УЛС 3 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГТ 17 ХҮНИЙГ БАРИВЧИЛЛАА

Кени Улсын 3 тэрбум ам долларын өртөгтэй шинэ төмөр замын ажлыг хариуцаж байсан хоёр хүн газрыг авлигын замаар бусдад олгосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Үндэсний Газрын хорооны дарга Мохаммед Абдалла Свазури, Кенийн төмөр замын корпорацийн дарга Атанас Кариуки Майна нар нь уг хэрэгт холбогдуулан баривчилсан 17 хүний 2 нь юм.

Дэлгэрэнгүй
ЯПОНЫ КАЗИНОГИЙН ЕРТӨНЦИЙН “ЗАХИРАГЧ” ХОНГКОНГОД БАРИВЧЛАГДАВ

ЯПОНЫ КАЗИНОГИЙН ЕРТӨНЦИЙН “ЗАХИРАГЧ” ХОНГКОНГОД БАРИВЧЛАГДАВ

Даваа гарагт Японы казиногийн ертөнцийн “захирагч” гэгддэг Казуо Окадаг авлигын хэрэгт холбогдуулан Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо баривчилсан бөгөөд одоогоор батлан даалтаар суллаад байна. Казуо Окада нь Японд чинээлгээрээ 16 дугаар байранд бичигддэг, 2.1 тэрбум ам долларын хөрөнгөтэй хүн юм.

Дэлгэрэнгүй
ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ҮНЭТЭЙ МАШИНУУДЫГ СҮЙТГЭВ

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ҮНЭТЭЙ МАШИНУУДЫГ СҮЙТГЭВ

Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте булдозерууд 5 сая гаруй ам долларын үнэтэй Порше, Ламборгини зэрэг тансаг машинуудыг няцалж, эвдлэхийг үүрэгдэн, өөрийн биеэр харж зогсжээ. Засгийн газраас олон нийтэд ил болгосон бичлэгт тус улсын баруун хэсгийн муж Кагаяанд авлигын замаар орж ирсэн гэх 75 үнэтэй машин, мотоциклуудыг хүнд даацын машинууд эвдлэхэд олон нийт алга ташин, уухайлж байжээ.

Дэлгэрэнгүй
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССЕМБЛЕЙН ДАРГА АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССЕМБЛЕЙН ДАРГА АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

БНСУ-ын Авлигын эсрэг иргэний эрхийн хороо 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Авлига ба хээл хахуулийг хориглох хууль”-ийн хэрэгжилтийг хянах зорилгоор хууль тогтоогчдын эсрэг бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үр дүнд нь Үндэсний Ассемблейн 38 гишүүнийг тус хуулийг зөрчсөн байж болзошгүйд тооцон, сэжигтнээр татсаны нэг нь Үндэсний Ассемблейн дарга Мун Хи-сан байжээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ-ЫН 37000 АЛБАН ХААГЧ АРВИЧ ХЯМГАЧ БУС БАЙСНЫХАА ТӨЛӨӨ ШИЙТГҮҮЛЖЭЭ

БНХАУ-ЫН 37000 АЛБАН ХААГЧ АРВИЧ ХЯМГАЧ БУС БАЙСНЫХАА ТӨЛӨӨ ШИЙТГҮҮЛЖЭЭ

БНХАУ-ын Коммунист нам энэ он гарснаас хойш 37000 орчим албан хаагчийг “арвич хямгач байх дүрэм”-ийг зөрчсөн хэргээр шийтгээд байна.  Сахилга бат хянан шалгах хорооны мэдээлснээр хамгийн түгээмэл зөрчлүүд нь зөвшөөрөлгүй мөнгөн урамшуулал өгөх, бэлэг солилцох, албаны унааг зориулалтаас гадуур ашиглах зэрэг аж. Мөн төсвийн мөнгөөр үнэтэй хоол идэх, төрийн байгууллагатай холбоотой шаардлагагүй барилгуудад зөвшөөрөл өгөх, хэтэрхий элбэг дэлбэг оршуулга, хурим хийх зэрэг зөрчлүүд гардаг байна.

Дэлгэрэнгүй
АВЛИГЫН ЭСРЭГ ЗУНЫ СУРГАЛТЫН ТУХАЙ

АВЛИГЫН ЭСРЭГ ЗУНЫ СУРГАЛТЫН ТУХАЙ

Австри Улсын Вена хотод төвтэй Авлигын эсрэг олон улсын академи 2018 оны 9 дүгээр сарын 9-16-ны өдрүүдэд Бээжин хотноо Зүүн өмнөд Азийн бүс нутгийн Авлигын эсрэг зуны сургалт зохион байгуулах гэж байна. Тус сургалтад дэлхийн түвшний багш, мэргэжилтнүүд 8 өдрийн турш бүс нутгийн хэмжээнд онцлог сэдвүүдээр хичээл зааж, оролцогч 16 улсын төлөөлөгч нар өөрсдийн орны сайн туршлага, мэдлэгээ солилцоно.

Дэлгэрэнгүй
БНХАУ-ЫН АВЛИГЫН ХЭРГИЙН СЭЖИГТЭН ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГЧЭЭ

БНХАУ-ЫН АВЛИГЫН ХЭРГИЙН СЭЖИГТЭН ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГЧЭЭ

БНХАУ-ын Сахилга бат хянан шалгах хорооноос авлигын хэрэгт холбогдуулан дэлхий даяар эрэн сурвалжилж байсан 100 сэжигтний жагсаалтад багтсан Шензен хотын цагдаа асан Зан Енггуан бууж өгөн өөрийн орондоо буцаж иржээ.

Дэлгэрэнгүй
ХҮЧЛИЙН ХАЛДЛАГАД ӨРТСӨН МӨРДӨГЧ АЖИЛДАА ЭРГЭН ИРЖЭЭ

ХҮЧЛИЙН ХАЛДЛАГАД ӨРТСӨН МӨРДӨГЧ АЖИЛДАА ЭРГЭН ИРЖЭЭ

Индонез Улсын Авлигын эсрэг хорооны мөрдөгч Новел Басведан руу 16 сарын өмнө хүчил цацсан хэрэг гарч  энэ хугацаанд Сингапурын эмнэлэгт эмчлүүлж дуусаад саяхан ажилдаа орсон байна. Басведан нь өнгөрсөн жил халдлагад өртөх үедээ өндөр түвшний улс төрч нар холбогдсон авлигын том хэргүүдийг мөрдөн шалгаж байсан юм. Тэрээр 2011, 2012 онд олон улс төрч, хууль тогтоогч болон компаниуд хамтран 440 сая ам долларын өртөгтэй цахим иргэний үнэмлэхний систем нэвтрүүлэхдээ хөрөнгийн гуравны нэгийг завшсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ахалж байжээ. Мөн цагдаагийн өндөр албан тушаалтны авлигын хэргийг шалгаж байсан байна.

Дэлгэрэнгүй
УКРАЙН УЛС АВЛИГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ШҮҮХТЭЙ БОЛНО

УКРАЙН УЛС АВЛИГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ШҮҮХТЭЙ БОЛНО

Олон Улсын Валютын сан (ОУВС) Украйн Улсын Авлигын хэрэг хянан шийдвэрлэх тусгай шүүх байгуулах шинэчилсэн төлөвлөгөөг баталжээ.  Төлөвлөгөө нь хууль болон батлагдмагц тус сангаас 2 тэрбум ам долларын зээл олгох юм.

Дэлгэрэнгүй
ИНДОНЕЗИЙН ШОРОН АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ЯЛТНУУДАД ОНЦГОЙ ЭРХ ОЛГОЖ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО

ИНДОНЕЗИЙН ШОРОН АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ЯЛТНУУДАД ОНЦГОЙ ЭРХ ОЛГОЖ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО

ЖАКАРТА: Индонезийн Бандун хотод байрлах Сукамискин шийдвэр гүйцэтгэх газарт авлигын гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудад шоронгийн удирдлагуудын зүгээс “онцгой багц” санал болгодог байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, ял эдэлж буй хоригдлууд нь “онцгой багц” нэрийн доор тансаг зэрэглэлийн өрөөнд байрлах, 200,0 сая рупиагаас (13800 орчим ам.доллар) 500.0 сая рупиа (34500 ам.доллар) төлөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт чөлөөтэй орж, гарах эрхтэй байжээ

Дэлгэрэнгүй