card

Мэдээ, мэдээлэл

Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.ЦЭНД-АЮУШААС энэ талаар тодрууллаа.
-Хуулиар хүлээсэн үүргийн дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудаас 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ сарын 15 хүртэл авсан. Нэгтгэж дууссан уу?
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ нийтийн албанд томилогдсон, сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор, цаашид уг мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүргийг хүлээдэг. Одоо мэдүүлгийн бүрдүүлэлтийн мэдээ тайланг нэгтгэх ажил хийгдэж байна. ...

Дэлгэрэнгүй
Монголын авлигын индекс судалгааны аргачлалыг сайжруулах чиглэлээр зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулна

Монголын авлигын индекс судалгааны аргачлалыг сайжруулах чиглэлээр зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулна

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Байгууллагын чадавхийг хөгжүүлэх сангаас Авлигатай тэмцэх газрын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. АТГ-ын чадавхийг бэхжүүлэх төслийн зорилго нь: (a) Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үр дүнтэй хэрэгжүүлэх; мөн (b) Монгол Улсын авлигын индексийн судалгааны аргачлал, түүнд дүн шинжилгээ хийх болон ашиглалтыг сайжруулах юм. ...

Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 2014 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД:

Хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн баг төрийн байгууллагуудын авлигаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр 2013 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамгийн бага үнэлгээ авсан хоёр байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэг бүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн эдгээр байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 700 гаруй хүний саналыг тусгажээ

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 700 гаруй хүний саналыг тусгажээ

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран 2008 оноос яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн билээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн III амаржих газар ил тод байдлаа сайжруулахаар ажиллаж байна

Нийслэлийн III амаржих газар ил тод байдлаа сайжруулахаар ажиллаж байна

Хамтдаа төслийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар АТГ-тай хамтран Нийслэлийн III амаржих газарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ил тод байдлыг хангуулах чиглэлээр 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 дүгээр сарын 21-ний хугацаанд тодорхой арга хэмжээг авч ажиллажээ.

Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ

Авлигатай тэмцэх газраас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж цаг үеийн асуудлаар болон тус онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлаар танилцуулсан мэдээллийн хураангуйг эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй
Авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар оюутнууд саналаа солилцов

Авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар оюутнууд саналаа солилцов

Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нийслэлийн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрлөөс урьдчилан сэргийлэх арга зам: асуудал ба шийдэл” онол арга зүйн бага хурал зохион ...

Дэлгэрэнгүй
Авлига өгсөн хүн байна уу?

Авлига өгсөн хүн байна уу?

Ийм асуултыг хүмүүст тавьж үзлээ. Ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд хүссэн хүсээгүй хэн нэгний гарыг хүндрүүлэх шалт­гаан гардаг гэнэ. Харин авлига гээчийг өгсөн нь авсантайгаа хамт бурууддаг учир авлигыг хэнд, хэзээ өгснөө тодорхой ярих хүн тааралдсангүй. Юуны учир гар хүндрүүлсэн тухайгаа нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалжууд ийн өгүүлж байна.

Дэлгэрэнгүй
“Газар өмчлөл ба ил тод байдал” дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг болов

“Газар өмчлөл ба ил тод байдал” дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг болов

Авлигатай тэмцэх газар АНУ-ын Азийн сан, IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран “Газар өмчлөл ба ил тод байдал” дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. ...

Дэлгэрэнгүй
Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ

Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага хангаагүй хүмүүсийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь тогтоогджээ. Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж дараахь зөрчлийг илрүүлсэн байна. Үүнд: ...

Дэлгэрэнгүй