card

Мэдээллүүд

Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхааруулав 

Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхааруулав 

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах явцад зарим дүүргийн Засаг даргын Тамгын газрын авто машинуудад чанга яригч, дуут дохио, гэрлэн дохио худалдан авахад төсвөөс мөнгө зарцуулж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн авлигын шинжтэй зөрчлийг илрүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, хууль тогтоомжуудыг сурталчлах, судалгааны дүн танилцуулах, судалгаа авах зорилгоор нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар 2014 онд

Авлигатай тэмцэх газар 2014 онд

Авлигатай тэмцэх газар нь 2014 онд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үр дүнд суурилан хэрэгжүүлэх, албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлдэг мэдэгдлийг тухай бүрт нь гаргадаг дадлыг хэвшүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийг төгөлдөршүүлэх, ...

Дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг хянан шалгав

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн хүрээнд 2015 оны 1 дүгээр сард төлөвлөгөөт хяналт шалгалтаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан тушаалтнуудын болон иргэдийн гомдол мэдээллийн дагуу нийт 126 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Дэлгэрэнгүй
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.14-20/

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.14-20/

Авлигатай тэмцэх хороо 5 жилийн төлөвлөгөө боловсруулж байна. 

Мальдив. 2008-2013 оны хооронд хэрэгжсэн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар Авлигатай тэмцэх хороо ажиллаж байгаа аж. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Авлигатай тэмцэх хорооноос байгуулагдсан ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааны 5 жилийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна” гэжээ. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хооронд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Дэлгэрэнгүй
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.09-13/

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.02.09-13/

Вьетнамын хөрөнгө оруулалтын хуульд авлигын эсрэг заалт оруулсан байна.

Вьетнам. Энэ оны нэг сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2014 оны хөрөнгө оруулалтын тухай хуулийг төрийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд эргэлт хийх хууль болсон гэж үздэг. Уг хууль төрийн хөрөнгө оруулалтын удирдлага, ашиглалтын чиглэлээрх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаагаас гадна хуучин хөрөнгө оруулалтын хуулиас үүдэлтэй үүсээд байсан нөхцөл байдлыг зохицуулсаны зэрэгцээ субьектив шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх заалттуудыг агуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Гаалийн улсын ахлах байцаагчид 2 жилийн хорих ял оноов

Гаалийн улсын ахлах байцаагчид 2 жилийн хорих ял оноов

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нарт холбогдох хэргийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй