card

Мэдээлэл

Шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарав

Шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарав

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зарласан бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарав. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв

Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2014 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 31 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоогоор 18 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргаар З.Баасаннямыг томиллоо

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн даргаар З.Баасаннямыг томиллоо

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын тушаалаар тус газрын Тамгын хэлтсийн даргаар Заграа овогтой Баасаннямыг томилов. 

Дэлгэрэнгүй
Авлигын чиглэлээр хийдэг судалгааны аргачлалыг танилцуулна

Авлигын чиглэлээр хийдэг судалгааны аргачлалыг танилцуулна

Авлигатай тэмцэх газар “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагатай хамтран авлигын чиглэлээр хийдэг дотоодын ба олон улсын байгууллагуудын судалгааны арга зүй, аргачлалыг танилцуулах уулзалтыг 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Дэлгэрэнгүй
Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан зүүн бүсийн сургалтыг зохион байгуулав

Эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан зүүн бүсийн сургалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас зүүн бүсийн 3 аймгуудын нутгийн удирдлагын байгууллагын “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дорнод аймагт 2014 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Танилцуулга /Хэлэлцүүлгийн тухай/ 

Танилцуулга /Хэлэлцүүлгийн тухай/ 

Уул Уурхай, Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны загвар гэрээ”-ний хэлэлцүүлэгт УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, ажилтан, комиссар Ж.Сарангэрэл нар оролцож, ”Орон нутаг дахь Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийхийн зэрэгцээ “Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны загвар гэрээ”-ний төсөлд тусгах саналаа өгч, ажиллав.

Дэлгэрэнгүй
Танилцуулга /“Их 7–ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн Олон Улсын Бага Хуралд оролцсон тухай/

Танилцуулга /“Их 7–ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн Олон Улсын Бага Хуралд оролцсон тухай/

Авлигатай тэмцэх газар мэдээллийн ил тод байдлыг хангуулах хүрээнд Монгол Улсын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг. 

Дэлгэрэнгүй
Орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал

Орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг УИХ дахь Авлигын эсрэг албан бус бүлгийн гишүүдэд танилцуулав. Танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Дэлгэрэнгүй
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.24-28/

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.24-28/

Тайландын цэргийн дэглэмийн авлигатай хийж буй дайн

Тайландад иргэний мөргөлдөөнөөс зайлсхийх зорилготой 2014 оны 5 дугаар сараас засгийн эрхэнд гарсан цэргийн хунт тус улсыг авлигаас ангижруулах амлалт өгөөд байгаа. Энэ амлалт нь эхнийх биш бөгөөд Тайландчууд үнэхээр авлигыг устгахыг хүсч байгаа тул амлалтыг нааштай хүлээж авсан юм. Төрийн эргэлтийг дэмжиж байсан хүмүүс цэргийн хунт засгийн эрхэнд гарвал генералууд амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байв.

Дэлгэрэнгүй