Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст, Мал эмнэлгийн ерөнхий газарт тус тус ажилласан бөгөөд ийнхүү газар дээр нь ажиллах явцад тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийн зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөмжийг 2022 оны 3 дугаар улиралд хүргүүлэхээр төлөвлөөд байна.
Төрийн болон төрийн өмчит байгууллагын, тухайлбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг хуульд заасан үндэслэлээр хянаж, холбогдох саналыг хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газрын зүгээс төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсанд үнэлгээ хийсэн.
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг khutulbur.iaac.mn цахим мэдээллийн санд хүлээн авч, 21 аймгийн гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийлээ.
Авлигатай тэмцэх газрын дад даргын тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэхтэй холбоотой нэмэлт орууллаа.
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АВЛИГЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
CORRUPTION RISK ASSESSMENT IN MINING SECTOR OF MONGOLIA
Үндэслэл: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллага хоорондын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ...
Нэг. Зорилго
Авлигатай тэмцэх газраас хийдэг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, Азийн сангийн санхүүжилтээр хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа” зэргийг үндэслэн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 12 дахь хэсэгт заасан ажлын хүрээнд Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг нь дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр барилгын салбарт ажиллах удирдамж
Үндэслэл: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, төрийн байгууллага хоорондын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнг нь үнэлэх, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулсан юм. Энэхүү аргачлалын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Шинжээчдийн баг” 2013 онд 120, 2014 онд 124 байгууллагад үнэлгээ хийж, үр дүнг олон нийтэд танилцуулсан билээ.