card

Асуувал хариулъя

ЭБАТ-ы нэмэгдлийг удирдлага нь шийдвэрлэнэ

ЭБАТ-ы нэмэгдлийг удирдлага нь шийдвэрлэнэ

-Төрийн албан хаагч буюу эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн 40 хүртэлх хувийг сар бүр авах эрхтэй юу, эсвэл жилд нэг удаа авах уу? 

Дэлгэрэнгүй
Шинэ ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй

Шинэ ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй

-Би 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажилд орсон юм. Шинэ он гаргаад ажилд орсон болохоор өнгөрсөн жилийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөх шаардлагатай юу?

Дэлгэрэнгүй
АТГ-ын 1800-1969 дугаарын утсаар гомдол, мэдээлэл хүлээн авна

АТГ-ын 1800-1969 дугаарын утсаар гомдол, мэдээлэл хүлээн авна

-Сургуулийн захирлын болон тэдний танил талаа ашиглан 2 өөр шийдвэр гаргаж байгаа талаар хаана хандах, яаж өргөдлөө өгөх вэ?

АТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар ирүүлсэн асуулт

 

Дэлгэрэнгүй
Албан тушаалтнууд хөрөнгө, орлого дээрээ нэмээд хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг болсон

Албан тушаалтнууд хөрөнгө, орлого дээрээ нэмээд хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг болсон

​-Сонирхлын зөрчлийн тухай хууль гарснаар төрийн албан хаагчдын гаргадаг байсан хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт өөрчлөгдсөн. Энэ нь нийтийн албан тушаалтнуудад хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэг нэмэгдсэнтэй холбоотой юу? 

-Тийм. Өмнө нь албан тушаалтнууд зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байсан бол одоо хувийн ашиг сонирхлын байдлаа хамт мэдүүлдэг болсон. Хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэргээ хөрөнгө, орлоготойгоо хамт мэдүүлнэ гэсэн үг. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор, мөн жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор, түүнчлэн их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлнэ гэсэн 3 төрлийн хугацаа бий.

Дэлгэрэнгүй
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хянах нь Авлигатай тэмцэх газрын хийх ажил

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хянах нь Авлигатай тэмцэх газрын хийх ажил

-Авлигатай тэмцэх газар төрийн албаны томилгоонд оролцож байгаа нь Төрийн албаны зөвлөлийн хийх ажлыг шүүрч авлаа гэх шүүмжлэл гардаг. Үнэхээр ийм ажил үүргийн давхцал байна уу? 

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэхгүй. 

Дэлгэрэнгүй
Нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо

Нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо

​-Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль гарснаас хойш төрийн албанд ажилд орох гэж буй хүмүүсийг томилогдохоос нь өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газар хянадаг болсон. Энэ ажлын мөн чанар нь юу вэ?

Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг хэрэгжүүлэх практик тогтож байгаа

Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг хэрэгжүүлэх практик тогтож байгаа

-Ашиг сонирхлын зөрчлийн хууль одоогоос 3 жилийн өмнө нийгэмд багагүй хүлээлт, итгэл найдвар төрүүлж батлагдаж байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох ажилд ямар бодит ахиц дэвшил гарав. Ер нь ашиг сонирхлын зөрчил гэж яг юуг ойлгох вэ? 

-Нийтийн буюу төрийн албан тушаалтан, бизнес эрхлэгч, хувь хүн гээд хэнд ч гэсэн хувь хүний эрх ашиг, сонирхол, эрмэлзэл байх нь мэдээжийн хэрэг. Энэ нь хүний жам ёсны, үндсэн эрх. Үндсэн хуулиар олгосон хүний халдашгүй эрхийг ч бид хүндэтгэн үзэх ёстой юм. Харин нийтийн ашиг сонирхол гэдэг нь албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэж итгэж байгаа олон нийтийн итгэлийг хэлдэг.

Дэлгэрэнгүй
АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь ташаа мэдээлэл

АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь ташаа мэдээлэл

-Авлигатай тэмцэх газар жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэх боллоо. Энэ үнэн үү?

-Энэ талаар Улсын Их Хурлын зарим нэр бүхий гишүүд ч олон нийтэд мэдээлж байна. Тэд Авлигатай тэмцэх газрын 2015 оны төсвийг хэлэлцэж, баталсан. Авлигатай тэмцэх газар жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдэг нь ташаа мэдээлэл.

Дэлгэрэнгүй
Хугацаанаас нь өмнө суллахдаа гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзах ёстой

Хугацаанаас нь өмнө суллахдаа гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзах ёстой

-Авлигын хэрэгт ер нь ямар ял оногдуулах талаар олон улсын гэрээ, конвенцид тусгасан зүйл бий юу?

-Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж ороод 10 жил болж байна. Авлигын эсрэг конвенцийн хууль тогтоомжийн удирдамж буюу хууль тогтоох байгууллагад зориулсан удирдамжийг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2012 онд шинэчлэн боловсруулж хэвлэсэн байдаг. 

Дэлгэрэнгүй
Хугацаанаас нь өмнө суллахдаа гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзах ёстой

Хугацаанаас нь өмнө суллахдаа гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзах ёстой

-Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг хуулиараа соёрхон баталж, уг Конвенцид нэгдсэн орсон. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх нэгдсэн том баримт бичиг болсон энэ Конвенцид авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг өршөөх талаар хэрхэн зохицуулсан байдаг вэ? 

-Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах гэсэн 3 дугаар бүлэгт хэрхэн заасныг Таны асуултын хариулт болгох боломжтой. 

Дэлгэрэнгүй