card

Мэдээллүүд

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.03.24-30/

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.03.24-30/

Хятад дахь авлигын эсрэг тэмцэл нь хөрөнгө мөнгө гадагшаа гарахад хүргэж байна.
2012 оны сүүлчээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин улс төрийн товчооны гишүүдэд хандан хэлсэн үгийн үндсэн санаа нь “Авлигын улмаас нам задран унаж, улс орон сүйрч болзошгүй” гэсэн утгатай байлаа. ...

Дэлгэрэнгүй
Байнгын төлөөлөгч Г.Батжаргал итгэмжлэл захидал барив

Байнгын төлөөлөгч Г.Батжаргал итгэмжлэл захидал барив

Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнерт 3 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэх захидал барив. Итгэмжлэх захидал барьсны дараа тэд Монгол Улс, Авлигын эсрэг олон улсын академийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав. ...

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч сонгон шалгаруулах зар

Сэтгүүлч сонгон шалгаруулах зар

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Мерси Кор Олон Улсын Байгууллагын хэрэгжүүлж буй “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” (APPEAL) төсөлтэй хамтран сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус, мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны сайн туршлага, сургамжуудыг нэгтгэн тодорхойлж, “Сайн засаглалын сайн туршлага” номыг эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж байна. ...

Дэлгэрэнгүй
Тендерийн урилга

Тендерийн урилга

Огноо: 2014.03.17
Тендер шалгаруулалтын нэр: Авлигатай тэмцэх газрын албан хэрэгцээнд компьютер, тоног төхөөрөмж, хяналтын камерийн систем нийлүүлэх, суурилуулах
Тендер шалгаруулалтын дугаар: КТТХК 14/01

Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос албан хэрэгцээнд Компьютер, тоног төхөөрөмж, хяналтын камерийн систем нийлүүлэх, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Мэдүүлэг гаргавал зохих албан тушаалтны 99,98 хувь нь хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргажээ

Мэдүүлэг гаргавал зохих албан тушаалтны 99,98 хувь нь хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргажээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй байдаг. ...
 

Дэлгэрэнгүй
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.02.17-28/

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.02.17-28/

Сингапурын Авлигын гэмт хэргийг мөрдөх товчооны дэд дарга асан 10 жилийн ял авлаа.
Сингапурын Авлигын гэмт хэргийг мөрдөх товчооны дэд дарга асан Эдвин Ео Сов Хйон /Edwin Yeo Seow Hiong/ 2.5 жилийн хугацаанд буюу 2010 оны 4 дүгээр сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд “Resorts World Sentosa” болон “Marina Bay Sands” гэсэн казинод 372 удаа тоглохдоо хамгийн багадаа 478583 доллар алдсан юм. ...

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймагт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна

Говь-Алтай аймагт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна

Авлигатай тэмцэх газрын дэмжлэг туслалцаатайгаар Монгол Улсын төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Үүний дагуу Говь-Алтай аймгийн удирдлага “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө”-г батлан, уг төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг заасан хугацаанд гүйцэтгэж, биелэлтийг улирал тутамд тайлагнаж ажиллахыг тус аймгийн нийт сумын Засаг дарга, агентлагийн дарга нарт үүрэг болгожээ. ...

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ил тод байдлыг ханган ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ил тод байдлыг ханган ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.16-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн удирдлагуудад авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа билээ. Уг зөвлөмжийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар цахим хуудсаа шинэчилж, зарим шаардлагатай мэдээллийг иргэдэд нээлттэй болгон ажиллаж байна. ...

Дэлгэрэнгүй
Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.ЦЭНД-АЮУШААС энэ талаар тодрууллаа.
-Хуулиар хүлээсэн үүргийн дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудаас 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ сарын 15 хүртэл авсан. Нэгтгэж дууссан уу?
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ нийтийн албанд томилогдсон, сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор, цаашид уг мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүргийг хүлээдэг. Одоо мэдүүлгийн бүрдүүлэлтийн мэдээ тайланг нэгтгэх ажил хийгдэж байна. ...

Дэлгэрэнгүй
Монголын авлигын индекс судалгааны аргачлалыг сайжруулах чиглэлээр зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулна

Монголын авлигын индекс судалгааны аргачлалыг сайжруулах чиглэлээр зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулна

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Байгууллагын чадавхийг хөгжүүлэх сангаас Авлигатай тэмцэх газрын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. АТГ-ын чадавхийг бэхжүүлэх төслийн зорилго нь: (a) Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үр дүнтэй хэрэгжүүлэх; мөн (b) Монгол Улсын авлигын индексийн судалгааны аргачлал, түүнд дүн шинжилгээ хийх болон ашиглалтыг сайжруулах юм. ...

Дэлгэрэнгүй