card

Гадаад мэдээ

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.14-15

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.14-15

Шинэ Ерөнхийлөгчийн албан хаагчдын сэлгээний асуудал

АНУ. 2016.12.12 (www.brookings.edu). Ерөнхийлөгчийн шилжилтийн үеийг бид ажиглаж байна. Энэхүү үйл явц нь дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгуульд өөр намын нэр дэвшигч ялалт байгуулсан нөхцөлд илүү сонирхолтой болдог. Учир нь “хүний нөөцийн бодлого”-ын асуудал анхаарал татдаг. Шинэ Ерөнхийлөгч Трампын хувьд компанит ажлын үеэр бодлого ярихаас илүүтэгээр твитерт жиргээд таарсан. Шилжилтийн үеийн үйл явцын цөм нь засгийн газрын нэрлэдэг “өрсөлдөөнгүй” албан тушаалууд юм. Ийм бодит байдалтай авцалдаагүй нэр томьёог зөвхөн Холбооны засгийн газар л зохиож чадна. Эдгээр “өрсөлдөөнгүй” албан тушаалууд нь бодит байдал дээр маш өрсөлдөөнтэй албан тушаалууд юм. Засгийн газрын бүрэлдэхүүн, Цагаан ордны албан тушаалууд нь анхаарал татсан асуудал юм. Гэвч эдгээр албан тушаалыг “өрсөлдөөнгүй” хэмээн нэрлэдэг нь төрийн албаны шалгалт өгөхийг шаардахгүй, эхсүл албан тушаалд хүн авахдаа дүрэм, журам баримтлахгүй ажилд авдагтай холбоотой аж. Энэ нь Ерөнхийлөгчийн мэдлийн хүмүүсийн албан тушаал юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.13-14

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.13-14

Өмнөд Солонгосын прокурор асан дөрвөн жилийн ял авлаа

БНСУ. 2016.12.13 (The Associated Press). Өмнөд солонгосын шүүхээс прокурор асан Жин Кунг Жу-д дөрвөн жилийн ял оноожээ. Түүнийг 14.7 тэрбум вон буюу 12 сая ам.долларын гэрээ хэлцлийг өөрийн хүргэний өмчлөлийн компанитай хийх талаар Кореан эйр компанид шахалт дарамт үзүүлсэн хэрэгт ялласан байна. Харин түүнд Нэксон компанийн зарлаагүй хувьцаа худалдан авахын тулд мөнгө төлсөнтэй холбоотой хээл хахуулийн хэргийг нь цаагаатгасан талаар Сөүлийн төв дүүргийн шүүхийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Шин Дэ Ван мэдэгдсэн юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.12-13/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.12-13/

Авлига, хээл хахуулийн эсрэг жагсагчдад Кенийн цагдаагийн байгууллага нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Найроби. 2016.12.12 (www.voanews.com). Кенийн цагдаагийн байгууллага Засгийн газарт хээл хахууль газар авсныг эсэргүүцэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Цагдаагийн албан хаагчид жагсаалыг тарааж гурван хүн баривчилсан хэдий ч жагсагчид байршлаа өөрчилж өөр газар дахин жагсаалаа үргэлжлүүсэн байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.10-12/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.10-12/

Петербург хотод Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтныг саатуулжээ

ОХУ. 2016.12.09 (Нэгдүгээр суваг). ОХУ-ын Дотоод хэргийн яамны аюулгүй албаны өндөр албан тушаалтныг их хэмжээний хээл хахууль нэхсэн хэрэтэй холбогдуулан баривчилжээ. Худалдааны төвийн газар доорх машин зогсоолын газар бизнес эрхлэгч Константин Марченко, Сергей Зиновенко нарыг Холбооны аюулгүй байдлын албаныхан үйлдэл дээр нь саатуулсан байна. Уг хоёр этгээдийг ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Мөрдөн байцаах удирдах газарт шалгаж байгаа “Деловые линии” компанийн тэрбум гаруй рублийн татвараас зайлсхийсэн хэрэг тус компанийн олон тооны данс дахь 1 тэрбум таван зуун сая рублийг царцаасан асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амлан зуун сая рублийн хахууль нэхсэн хэрэгт зуучлагчаар оролцсон хэмээн мөрдөн байцаагчид үзэж байна. Уг мөнгө Дотоод хэргийн яамны аюулгүй албаны 17 дугаар бүсийн удирдах газрын дарга Юрий Тимченкод зориулагдсан байжээ. Тэрээр өөрөө авлигатай тэмцэх ёстой нэгэн атал 11 дүгээр сараас 12 дугаар дугаар сарын хооронд нэг бус удаа зуучлагчаар дамжуулан 100 сая рубль өгөхийг шаардсан хэмээн Олон нийттэй харилцах удирдах газрын даргын ахлах туслах Сергей Капитонов мэдэгдсэн байна. Бага биш энэхүү мөнгөний хариуд өндөр албан тушаалтан логистикийн томоохон аж ахуйн нэгжид холбогдох татвараас зайлсхийсэн хэргийг зогсоох, дансуудыг царцаасан асуудлыг шийдвэрлэж өгнө хэмээн амлажээ. Дотоод хэргийн яамны аюулгүй байдлын хариуцсан албан тушаалтан урьдчилан 50 сая рублийг нэхсэн ба асуудлыг шийдвэрлэсний дараа үлдэгдлийг авахаар тохирсон байсан хэмээн Мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд дурджээ.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.07-08/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.07-08/

Өмнөд Солонгосын авлига: Нээлттэй сонсголоор Чойгоос асуулт асуухаар болов

БНСУ 2016.12.07 (BBC). Өмнөд Солонгосын томоохон авлигын хэргийн ард байсан хэмээн буруутгагдаад байгаа Чой Сүүн-шилийг парламентын сонсголд авчирч асуулт асуухаар болоод байна.

Ерөнхийлөгч Пак Гын-хэ-тэй нууцаар хуйвалдсан зэрэг хэрэгт Чойг буруутгаж байгаа юм. Харин тус улсын парламент Баасан гарагт хатагтай Пак-д итгэл үл үзүүлэх эсэх асуудлаар сонсгол явуулж санал хураах юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.06-07/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.06-07/

Авлигын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулав

БНСУ 2016.12.06 (BBC). Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг асуудалд оруулсан авлигын хэргийн төвд байгаа Чой сүүн-шилийн охинд нэг морь өгсөн гэдгээ “Samsung” компани хүлээн зөвшөөрөөд байна. Ерөнхийлөгчийн авлигын хэрэгтэй холбоотойгоор тус улсын том бизнес эрхлэгчдээс хууль тогтоогчид асуулт асуух нээлттэй сонсгол зохион байгуулаад байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.05-06/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.05-06/

Хятадын авлигатай тэмцэх үйл ажиллагааны бараан тал: Нууц шоронгууд дахь тамлан зовоолт

БНХАУ 2016.12.06 (CNN). Хятадын Сахилгын хяналтын төв хороо бол Коммунист намын бүх 88 сая гишүүний авлигын асуудлыг мөрдөн шалгах эрх бүхий байгууллага билээ. Си Зиньпин тус улсын даргын албан тушаалыг 2012 онд авснаас хойш түүний томоохон зорилтуудын нэг нь авлигатай тэмцэх явдал байсан бөгөөд энэ хугацаанд Жоу Юнкан, Гуо Босюн зэрэг өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцоод байгаа билээ.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.03-05/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.03-05/

Пак Гын Хэ-г огцрохыг шаардан олон зуун мянган иргэд жагсав

БНСУ 2016.12.04 (ABC.net). Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардан Сөүл хотод олон зуун мянган Солонгосчууд жагсаал хийв. Энэ удаагийн жагсаал нь сөрөг хүчний гурван намаас Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үл үзүүлэх тогтоолын төслийг парламентад өргөн барьсны дараа болж байгаагаараа онцлог юм.

Пак Гын-Хэ-г эрх мэдлээ урвуулан ашиглаж Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа энэхүү тогтоолын төсөлд тус улсын 300 суудалтай парламентын гишүүдийн 171 нь гарын үсэг зурсан байгаа юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.01-12.02/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.01-12.02/

Панам Пейперс дэлхийн хэмжээний нөлөөлөл үзүүлсэн төдийгүй одоо ч үргэлжилсээр байна

Паблик Интегрити. 2016.12.01. Панамын бичиг баримтууд нийтэд илэрхий болсон үеэс хойш хэдэн арван улс орны олон зуун сэтгүүлчид Моссак Понсека компанийн үйл ажиллагааны талаар 4700 гаруй өгүүлэл нийтлүүлжээ.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.30-12.01/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.30-12.01/

Дэлхийн худалдааны хүрээн дэх авлигын 40 хувь нь зэвсгийн худалдаанд холбоотой байна

Дойче Велле. 2016.11.30. Өмнөд Африкийн нийгмийн идэвхтэн Эндрю Фейнштейний “Сүүдрийн дэлхий” номноос сэдэвлэн бүтээсэн кино дэлхийн хэмжээний зэвсгийн худалдаан дахь авлигын цар хүрээг харуулжээ.

Дэлгэрэнгүй