card

Гадаад мэдээ

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.23-24/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.23-24/

Доминикан Улсад авлигын эсрэг жагсаалд мянга мянга хүн оролцов

Телесуртв.нет. 2017.01.23. Доминикан Улсын нийслэл Санто Домингод мянга мянган хүн авлигын эсрэг жагсаалд оролцов. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн нийгмийн бүхий л давхаргын хүмүүс жагсаалд ногоон хувцас өмсөж оролцсон байна. “Хариуцлагагүй байдлыг үгүй болгоё” уриатай жагсагчид тус улсын албан тушаалтнуудад Бразилийн "Одебрехт" компани хээл хахууль өгсөн асуудал сөхөгдсөнтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлэн ийнхүү жагссан байна. “Авлигажсан хүмүүс өөрсдийн үйлдэлд хариуцлага хүлээх ёстойг илэрхийлж бид иргэнийхээ үүргийг биелүүлэн жагсаалд оролцож байна” хэмээн жагсаалд оролцож буй өмгөөлөгч Алехандра Монтеро сурвалжлагчид ярив. “Авлигажсан хүмүүс хариуцлага хүлээж, хулгайлсан хөрөнгөө өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст эргүүлэн төлөх ёстой гэж үзэж байгаа тул би энэ жагсаалд оролцож байна” хэмээн өөр нэгэн жагсагч оюутан Жонатан Перес ярьжээ. АНУ-ын Хууль зүйн Департаментаас 12 дугаар сарын 21-нд нийтэлсэн материалд "Одебрехт" компани 12 улсад 788 сая ам.долларын хээл хахууль өгсний 92 сая ам.доллар нь хориод жилийн өмнө Доминикан Улсын албан тушаалтнуудад өгсөн хэмээн дурдагдсан байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.22-23/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.22-23/

Израилийн Ерөнхий сайдтай холбоотой хэргийн талаар цагдаагийн дарга ням гаригт ярилцлага өгчээ

ХААЖЕТЦ.СОМ. 2017.01.22. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай холбоотой хэргүүд удахгүй тодорхой болно хэмээн цагдаагийн байгууллагын дарга Рони Алшайх ням гаригт сурвалжлагчид мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Нетаньяаху болон түүний гэр бүлийг хоёр хэрэгт буруутгаад байгаа юм. Нэг нь “1000”-ын хэрэг буюу Ерөнхий сайдын гэр бүл баян бизнес эрхлэгч Арнон Милчан болон австралийн тэрбумтан Жеймс Паккер нараас хахууль авсан хэрэг юм. Хоёр дахь нь “2000”-ын хэрэг буюу Ерөнхий сайдыг хэвлэлийн томоохон компани болох “Арнон Мозес” компанийн эзэн Ейдиот Ахроноттэй өрсөлдөгч “Хайом” гэх компанийн эргэлтийг бууруулан шан харамж авах тухай хэлцэл хийсэн гэх асуудалд буруутган шалгаж байгаа хэрэг юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.19-20/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.19-20/

Авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гол үүрэгтэй оролцож байсан Бразилийн шүүгч онгоцны ослоор нас барав

Бразил (Telegraph 2017.01.19). Латин Америкийн хамгийн том улсын эмх цэгцийг алдагдуулж байсан авлигын цуутай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд голлон хяналт тавьж байсан Бразилийн Холбооны дээд шүүхийн шүүгч Теори Заваски онгоцны ослоор нас барсан болохыг түүний хүү пүрэв гарагт мэдээллээ. Тэрээр 68 настай байсан юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.18-19/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.18-19/

Өмнөд Солонгос улс хээл хахуулийн хэргээр “Samsung”-ийн өв залгамжлагчийг баривчлахгүй

БНСУ 2017.01.18. Хээл хахууль, шамшигдуулалт, хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгт сэжиглэн “Samsung”-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд тус компанийн ирээдүйн удирдагчийг баривчлахааргүй болов. Өөрөөр хэлбэл, энэ 7 хоногийн эхээр тус улсын тусгай прокуророос “Samsung”-ийн дэд ерөнхийлөгч Жай Ю.Ли-г баривчлах хүсэлт гаргаад байсан ч шүүх уг хүсэлтээс татгалзсан байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

Хээл хахуулийн хэргээ шийдвэрлэх зорилгоор “Rolls-Royce” 671 сая фунт төлөхөөр болов

BBC 2017.01.16. Их Британи болон АНУ-ын хууль хяналтын байгууллагатай авлига, хээл хахуулийн хэргээ тохиролцож “Rolls-Royce” компани 671 сая фунт стерлинг төлөхөөр болов. Өөрөөр хэлбэл, “Rolls-Royce” компани нь Их Британийн Авлигатай тэмцэх байгууллагад 479 сая фунт, АНУ-ын Хууль зүйн яаманд 169 сая ам. доллар (140 сая фунт), Бразилийн хууль хяналтын байгууллагад 25 сая ам.долларыг тус тус төлөх тохиролцоонд хүрсэн байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.17-18/

Казахстаны Засгийн газарт авлига нөлөөлж байна

Казахстан 2017.01.17. Казахстан Улс нэг жилийн дотор эдийн засгийн сайдаа гурван удаа өөрчлөөд байна. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь ажлын байрны хомстол үүсгэснээс бус харин авлигын асуудлаас болсон юм.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.05-06/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.05-06/

Бразилийн шоронд гарсан хүн амины хэргийг прокурорын байгууллага шалгаж эхлэв

Ройтерс. 2017.01.05. Өнгөрсөн долоо хоногт Амазонас мужийн шоронд 56 хүн амины хэрэг гарсантай холбоотойгоор Бразилийн прокурорууд хувийн шоронгийн захиргаатай хийсэн олон сая ам.долларын гэрээг цуцлахыг шаардав. Хувийн шоронгийн Памас консорциум-тэй хийсэн гэрээнд хууль зөрчсөн зүйлүүд байна хэмээн прокурор Карлос Алмейда мэдэгдсэн байна. Олон хүний амь нас эндсэн асуудлаас үүдэлтэй Бразилд хувийн компаниуд шоронгийн үйл ажиллагаа явуулах нь зөв эсэх талаар маргаан дэгдээгээд байна. Ялангуяа Амазонас мужийн шоронгууд 2010 оноос эхлэн зөвшөөрөгдсөн хүчин чадлаас 2 дахин хэтрүүлээд байгаа аж. Памас консорциум 2016 онд төрөөс 400 сая реал буюу 125 сая ам.долларын санхүүжилт авчээ. Памас консорциум нь Уманизаре Гестао Присионал Сервис болон Локакос Сервис гэсэн компаниудаас бүрддэг. Уг консорциум 2015 онд 27 жилийн хугацаатай, нэг жилийн төсвийг 205 сая реал буюу 64 сая ам.доллар байхаар шоронгийн үйл ажиллагаа эрхлэх гэрээ хийж, гэрээг үзэглэхэд 198 сая реал буюу 62 сая ам.доллар авсан байна. Гэрээний үнийн дүнг өсгөсөн байж болзошгүй хэмээн прокурор Алмейда үзэж байна. Хувийн шоронгийн загвар нь буруутгах асуудал биш ч гэсэн хүчин чадлыг 3 дахин хэтрүүлсэн, хоригдлууд шинэ оны баярын үеэр оргох гэж байсан, хууль бус зэвсэг хэрэглэсэн зэргийг урьдчилан сэргийлж чадаагүйд буруутайгаа Бразилийн Хууль зүйн сайд Алехандро Моралес үгүйсгээгүй юм. Бразилийн Прокурорын Ерөнхий газраас Амазонас, Пернамбуко, Рио Гранде ду Сул болон Рондониа дахь шоронгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.04-05/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.04-05/

Яамны төрийн нарийн бичгийн даргатай хамт түүний хоёр хүүг саатуулжээ

Малаймайлонлайн. 2017.01.05. Малайзийн Авлигын эсрэг комисс авлига, мөнгө угаасан, албан тушаал хэтрүүлсэн хэргээр яамны төрийн нарийн бичгийн даргыг баривчилсан. Уг асуудалтай холбоотой түүний хоёр хүүг саатуулах зөвшөөрлийг шүүгч Ник Исфани Тасним Рахман өгсөн байна. Мөн бэлэн мөнгө, 3 сая рингит (670000 ам.доллар) тэнцэх алтан гулдмай зэргийг хураасан байна. Төрийн нарийн бичгийн дарга болон түүний нэг хүүг өчигдөр баривчилсан ба хоёр дахь хүүг хэзээ баривчилсан нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.03-04/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.03-04/

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагад гишүүдийн авлигын хэрэг ихээр хохирол учруулж байна

Өмнөд хятадын өглөөний сонин. 2017.01.02. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хятадын хууль тогтоох дээд байгууллагад хууль тогтоогчид авлигын хэрэг, сонгуулийн луйвар хийсэн зэргийн улмаас 100 гаруй орон тоо гарчээ. Одоогийн байдлаар парламентын 2879 гишүүнээс ба 108 орон тоо дутуу байна хэмээн Үндэсний Ардын их хурлын Байнгын хорооноос мэдэгджээ. Ерөнхийлөгчийн албыг Ху Жинтао хашиж байсан 2012 онд парламентад 9 суудал сул байжээ. Эх газрын томоохон улс төрийн институцийн нэг болох хууль тогтоох байгууллагад авлига, луйвар маш их оршиж байна. Хууль тогтоомж зөвхөн онолын түвшинд яригдаж, хууль тогтоогчдын ёс зүйгүй байдал, эрх мэдэлд нөлөөлж буй мөнгөний хүч зэрэг нь хятадын ард түмний Засгийн газар, удирдагчдаа итгэх итгэлийг унагаж байна. Хамгийн том сонгуулийн луйвар бол Лиаонинг мужаас сонгогдсон 45 гишүүнтэй холбоотой өнгөрсөн жилийн асуудал юм. Тус мужийн хурлын 523 төлөөлөгч Үндэсний Ардын их хуралд 45 төлөөлөгч сонгогдоход нөлөөлснийг албаныхан тогтоосон байна. Үндэсний Ардын их хуралд тус мужаас 70 гаруй төлөөлөгч орсон байна. Үндэсний их хурлын төлөөлөгчдийг 5 жил тутамд сонгодог боловч ихэнхи нь намын гишүүн учир зүгээр гар өргөөд сонгодог байна. Хууль тогтоох байгууллагад итгэх аргагүй хэмээн Бээжингийн олон улсын харилцааны Их сургуулийн харилцааны профессор Цяо Му ярьжээ.

Дэлгэрэнгүй
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.02-03/

ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2017.01.02-03/

Авлигын хэрэгт буруутгагдсан Египетийн албан тушаалтан өөрийгөө егүүтгэжээ

ББС. 2017.01.02. Авлигын хэргээр баривчлагдаад байсан Египетийн төрийн албан тушаалтан шоронд өөрийгөө хөнөөжээ. Вэл Шалаби нь Захиргааны хэргийн шүүхийн ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Тэрээр баривчлагдахынхаа өмнөх өдөр албан тушаалаасаа огцорчээ. Мөн Захиргааны шүүхийн толгой байгууллага болох Египетийн төрийн зөвлөлийн худалдан авах ажиллагааны менежер Гамал ал-Дин ал-Лабан-ыг баривчлаад байна. Эдгээр албан тушаалтнуудыг хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор баривчилсан хэмээн прокурорын байгууллагаас мэдэгдээд байна. “Миний үйлчлүүлэгчийг баривчлах тогтоолгүй баривчилсан. Түүнийг 40 цагийн турш байцаасан. Сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд байсан. Шүүгч хүн нэг өдөр л байцаалт өгөөд сууна гэдэг маш хэцүү” хэмээн өмгөөлөгч Саед Бехери сурвалжлагчид ярьжээ. Шүүх байгууллагыг хамаарах Хууль зүйн яам одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. “Мена” агентлагаас мэдээлж байгаагаар прокурорын байгууллага задлан шинжилгээ хийлгэхээр болсон байна. "Транспарэнси интернэшнл" байгууллагын Авлигын төсөөллийн 2015 оны судалгааны үр дүнгээр Египет Улс 168 улсаас 88 дугаарт эрэмбэлэгдсэн.

Дэлгэрэнгүй